Тавантолгойн тогтоолын төслийг чуулганаар удахгүй хэлэлцэнэ
Тавантолгойг эргэлтэд оруулах тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн ч эргүүлэн татсан. Учир нь, уг төсөлд Монгол Улсад ашиггүй олон зүйл заалт байсан юм. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар уг тогтоолын төслийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Эл ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахалж буй юм.
Түүнээс тогтоолын төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэж эхлэх талаар тодруулахад “Тавантолгойн тогтоолын төсөлтэй холбоотой бүх материалыг УИХ-ын Тамгын газарт өгсөн. З.Энхболд дарга энэ долоо хоног эсвэл дараагийн долоо хоногтоо багтааж хүлээж авна гэсэн. Тавантолгойг өргөн барьснаас хойш УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх асуудал спикерийн мэдэлд очиж байгаа юм” гэлээ.