“ROAD EXPO MONGOLIA 2016” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференци
“ROAD EXPO MONGOLIA 2016” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференци
2016.03.09

“ROAD EXPO MONGOLIA 2016” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференци

ROAD EXPO MONGOLIA 2016” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ 

“ROAD EXPO MONGOLIA 2016” АВТО ЗАМЫН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН

 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, КОНФЕРЕНЦИ

 “Road Expo Mongolia 2016” Замын шинэ Техник, Технологийн Олон Улсын Үзэсгэлэн,    Конференцийг Монгол улсад 4 дах удаагаа зохион байгуулах гэж байна.

“Road Expo Mongolia 2016” нь 2016 оны 3 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар Зочид буудлын “Боллруум” танхимд зохион байгуулагдана.

Бүртгэл 2016 оны 3 дугаар 05 хүртэл явагдана.

Ерөнхий зохион байгуулагч: Зам, Тээврийн яам, Монголын Авто Замчдын Холбоо

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто замын талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа билээ.

Дээрх зорилтын хүрээнд “Автозам Экспо” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, бага хурлыг 2013, 2014, 2015 онуудад амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил 4 дахь удаагаа нь 2016 оны 3 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан  туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ. Экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

Та бүхнийг “Road Expo Mongolia 2016” Замын шинэ Техник, Технологийн Олон Улсын Үзэсгэлэн, Конференцид оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99152934, 70113288 утсаар авна уу.

Англи танилцуулгыг ЭНДЭЭС ТАТАЖ АВНА уу.

Үзэсгэлэнд оролцогсод:

Замын техник нийлүүлэгчид:

Замын материал үйлдвэрлэгчид: Асфалтын үйлдвэрүүд, хайрганы карьер

Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид

Хэмжилтийн багаж

Лабаратори

Программ хангамж

Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио

Замын инженер, техникийн ажилтанууд

Зам, хот төлөвлөлтийн архитехторууд

Зам, гүүрийн  барилга, зураг төслийн компаниуд

Тайзны хэсэг

Павильон план зураг

ТАЙЛБАР:

1-11 павильон нь 3х4 метр квадрат хэмжээтэй 3 метр өндөртэй карказан багана. /ногоон өнгөтэй нь сонгогдсон павильон/

павильон түрээсийн төлбөр - 3.000.000 төгрөг

12 талбай нь ивээн тэтгэгч нарын талбай .

Ивээн тэтгэгч нар нь дараах эрхтэй.

Компанийн  үзэсгэлэн  гаргах  талбайг хүссэн байрлал, хэмжээгээр авах боломжтой

Үзэсгэлэн болон конференцийн бүх арга хэмжээнд оролцох эрх

Үзэсгэлэнгийн  үеэр  зохиогдох  арга  хэмжээнүүд  дээр илтгэл тавих, танилцуулга хийх эрхийг эдэлнэ.

Компаний нэр, логог Экспогийн байр, хуанли, зурагт хуудас, цахим хуудас зэрэг сурталчилгааны бүхий л бүтээгдэхүүн дээр хамгийн эхний нүүрэнд байрлуулна.

Хотын төвийн болон бусад баннер дээр компаний лого байрлах

Нээлт болон хаалтын ажиллагаа дээр үг хэлэх боломж олгох

Павильон хэмжээ /Павильон хаягийг нэгдсэн журмаар хийж өгнө/