Су:Батболд: Төсвийн тодотголыг яаравчлах санал гарсан
2011.10.04

Су:Батболд: Төсвийн тодотголыг яаравчлах санал гарсан

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Бүлгийн хурлаар төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дэд ахлагч Суатболдоос тодрууллаа.
-Төсвийн тодотгол дээр МАН-ын бүлэг ямар байр суурь баримтлах болсон бэ?
-Сум, орон нутагт оруулах хөрөнгө оруулалт дутуу байгаа. Үүнийг гүйцээх шаардлага байна. Тиймээс гишүүд төсвийн тодотголыг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ оны төсөвт орон нутгийн чанартай хөрөнгө оруулалтын ихэнхид нь 10 хувийн санхүүжилт л тавьсан байсан.
Хөрөнгө оруулалт нь дутуу байгаа болохоор ажил зогссон. Зарим компани ажлыг өөрийн хөрөнгөөр хийгээд хүлээж байгаа юм. Өр зээл ч нэлээд бий боллоо. Тиймээс хурдан хугацаанд үүнийг нөхөж олгох ёстой гэж гишүүд үзсэн.
-Сонгуулийн хуулийн төслийг бүлэг дээр ярьсан уу. Ажил урагшилж байна уу?
-АН-ын бүлэг асуудлыг эхэлж ярьж байгаа. Тэд тодорхой санал гаргах байх. Манай бүлгийн хувьд ажлын хэсгээ хуралдуулахад бэлэн. Хуулийг аль болох хурдан батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ долоо хоногоос ажлын хэсэг хуралдаж эхлэх байх. Харин гадуур МАН-ын бүлэг 42:34 гэсэн хувилбарыг АН-ын бүлэгт хүргүүлсэн гэсэн яриа гарсан байна лээ. Энэ бол худлаа. Одоогоор АН-ынхантай уулзаагүй байна. Бүлэг, дээр ч энэ талаар ярьсан зүйл байхгүй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.