Шинэ Монголынг залуусын хүсэл тэмүүлэл, ахмадын туршлага сургамж дээр бүтээн босгоно
УИХ-ын гишүүн Л.Болд
2016.02.24

Шинэ Монголынг залуусын хүсэл тэмүүлэл, ахмадын туршлага сургамж дээр бүтээн босгоно

МоАН Санаачилгыг үүсгэн байгуулах хурал дээр УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үг

Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орныхоо аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө сэтгэл зовнин, санаа нэгдсэн нийгмийн идэвхтэй хэсэг МоАН /Монголын ардчиллын нэгдэл/ санаачилга хэмээхнийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага өнгөрсөн баасан гаригт байгуулагдан Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Болдыг сонгосон юм. Энэ үеэр Л.Болдын хэлсэн үгийг нийтэлж байна.

МоАН Санаачилгын эрхэм зорилго юу байх вэ?

Бид юуны өмнө ардчиллынхаа суурь үнэт зүйлд тулгуурласан Шинэ Монголыг цогцлон хөгжүүлэх их үйлсийн төлөө хамтран зүтгэгчид байх болно. Шаардлагатай цагт эрслэн тэмцэгчид болон хувирч ардчиллын үнэт зүйлсийн манаанд цуцатлаа зогсох болно.

Шинэ- Монголыг цогцлоон хөгжүүлэх үзэл номлолын тээгч, үйл явцыг удирдан чиглүүлэгч нь хүмүүс бид өөрсдөө байх ёстой гэдэг итгэл үнэмшлийг мөрдлөг болгох нь энэ байгууллагын үндсэн зарчмын нэг байх юм. Шинэ Монголыг цогцлоон хөгжүүлэхийн тулд орчин цаг үедээ зохицсон, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн зарчимтай, дотоод зохион байгуулалт, хариуцлага, сахилга баттай бодлогын институциуд шаардлагатай болж байна. Тэдгээр нь орон зай, цаг хугацааны алслалыг тооцсон, улс орны ирээдүйд хандсан хөгжлийн тодорхой зорилтуудыг дэвшүүлж, бид өөрсдөө хэн болох, яагаад бусдаас давуу, илүү болохыг нотолсон үйл ажиллагаагаар түүндээ хүрэх учиртай.

Бидний хүсээд байгаа шинэ Монголын онцлог юу байх вэ?

Ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, амь оруулах ганцхан л гарц байна. Иргэн, айл өрхөө дэмжицгээе. Жижиг, дунд» үйлдвэрлэлийг бодитойгоор дэмжье. Иргэнд итгэл найдвар, боломж, амьдралын төлөө зүтгэх эрх, эрх чөлөөг олгоё. Тэднийгажилд олноор нь авах зарчмыг нийтээр мөрдье, хөдөлмөрлөж, орлоготой байх бодлогыг хэвшүүлье. Ардчиллыг аврах сүүлийн боломжууд иргэд, айл өрхийн амьжиргаа, амьдрах орчныг сайжруулах хандлагад л хоргодон үлдсэнийг  шууд зарлах ёстой юм. 

Иргэдийн идэвхи санаачилга, эх оронч, хамтын аз жаргалын төлөө үээл санаагүйгээр ардчилал улам бүр гажуудалд орох болно. Дийлэнх иргэд нь оюунлаг, чинээлэг байж чадвал ардчилап тогтвортой, амьдрах чадвартай байна. Харин иргэд нь оюунлаг, чинээлэг байхын тулд бид боловсролыг дээдэлж дэлхийн түвшинд хүргэх ёстой. Боловсрол өөрөө хөгжил, эдийн засаг юм. Эдийн засаг нь боловсрол дотор багтдагийг нотлон харуулах учиртай.

Залуусаа сурган төлөвшүүлэх нь Монгол үндэсний соёл болон төлөвших учиртай. Залуус ардчилал, эрх чөлөөний төлөө хатуу тэмцэгч болон хүмүүжих нь бидний монголчуудын оршихуйн урт хугацааны баталгаа байх болно. Болохгүй, бүтэхгүйг гярхай олж хардаг, тууштай зоригтой бөгөөд ухаалаг, шийдэмгий зан чанаруудтай залуусаа Монгол эх орон, Монголын ардчилал нь хүлээж байна. Цаг алдаж болохооргүй эмзэг нөхцөл үүссэн, цаашид улам хүндэрч ч мэднэ. Одоо тэмцэж, зүтгэж, суралцаж, хөдөлмөрлөхгүй бол ор тас юу ч үгүй үлдэж мэдэх юм. Яарагтун, хичээггүн. Гэхдээ ардчиллынхаа үнэт зүйлсийг чанд хамгаалан, үндэсний уламжлал, соёлоо ямагт сахигтун. Монголын ардчилал бат бэх залгамж халаатай байж л улс орны маань аюулгүй байдал хангагдана.

Үүний тулд бид юу хийх ёстой вэ?

Ард иргэд, улс орныхоо тулгамдсан асуудалд биш, намын болон өөр хоорондын дотоод зөрчил, явцуу сонирхолдоо хамаг цагаа алдаж, ажлаа үрж, нэрээ баллаж байгаа урагшгүй байдал, мухардлаас бид эхлээд гарах хэрэгтэй байна. Улстөрчдийн нэр хүндийг улстөрчид өөрсдөө сэргээх ёстой, тэд идэж ууж, тансаглах гэж явах ёсгүйг нотлон харуулах учиртай. Улс орон, түүний ирээдүйн хувь заяаны төлөө чин сэтгэлээсээ санаа зовдог, хөсөр хаяад явж чаддаггуй, төр, түмний өмнө хариуцлага хүлээдэг ёс суртахууныг улстөрчид мөрдвөл зохино. Нийгэм шинэчлэгдэхийн тулд улстөр цэвэр байх учиртай. Буруу бодлого, бохир үйлдэлтэй улстөр хутгалдаад ирэхээр л төр, засаг нь самуурдаг, самуурахаараа улс орон урууддаг, үндэсний аюулгүй байдал аюулд өртөж эхэлдэг.

Улс төрийн намууд үзэл бодол дээрээ эргэн ирэх ёстой. Ялангуяа өнөөдрийн сонгуулийн эрхзүйн орчинд улс төрийн намын нэрээр сонгогчдын саналыг авч байгаа тохиолдолд намуудын үзэл бодол тунгалаг, үйл хэрэг зөв, итгэл үнэмшил бат байх нь улам чухал болж байна.

Монголын ардчиллын 26 жилийн түүх бидэнд ухаарал үлдээсэн. Бид ардчиллын амин сүнс-үг хэлэх эрх чөлөөнийхөө тусламжаар тайван хувьсгал хийж нийгмээ өөрчилсөн юм. Мөн тэр үед Монголын залуусын хүссэн их өөрчлөлтийг ахмад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч, уухайлан дэмжиж, туршлага, сургамжаа харамгүй нэмэрлэсэн учраас бид амжилтад хүрсэн юм. Өнөөдөр бид ардчиллынхаа үнэ цэнийг ухаарч, өмгөөлж хамгаалж, арчилж тордох үүрэгтэй. Үүндээ залуу үеэ татан оролцуулж, залгамж халаагаа бэлтгэж, шинэ нийгмийг чухамдаа тэдний хүсэл тэмүүлэл дээр өөрсдийн туршлага, сургамж дээр хамтран бүтээн босгох цаг үе иржээ.