Эрхэм спикерийн дээрэнгүй үйлдэл хэрээс хэтэрсэн үү?
2016.02.04

Эрхэм спикерийн дээрэнгүй үйлдэл хэрээс хэтэрсэн үү?

УИХ-ын дарга, улс төрийн намын дарга байна гэдэг нь давуу талтай гэдгийг сүүлийн үед З.Энхболд дарга хэнээс ч илүү мэдрүүлж байна.

Өөрт нь таалагдахгүй байгаа асуудлыг үзэмжэээр хандаж дургуй бол микрафныг хааж, дуртай бол ярих хугацааг нээж өгөх эрх түүнд л байна. Үүнээс үүдэлтэй МАН-ынхан их хурлын даргыг дэгийн тухай хууль зөрчиж, дээрэнгүй хандсан хэмээн үндсэн хуулийн цэцэд өглөө.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Цаашдаа УИХ-ын дарга намын төлөөлөл биш, бүхэл бүтэн парламентийн Монгол улсын төлөөлөл баймаар байна. Гэтэл индер дээрээс сөрөг хүчнийг гадуурхаж хялаан харж үгийг хэлүүлэхгүй, таслах, цензур тавих нь сүүлийн үед их боллоо. Ялангуяа сонгууль ойртох тусмаа намаа гэсэн бодол төрөө бодох бодлоос давамгайллаа. Гишүүдийг элдвээр хэлж, үгийг нь хааж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хэн нэгнийг гэм буруутай гэж хувь гишүүн тогтоодог зүйл биш. Үүнийг шүүх л тогтоох байх. Үнэхээр тийм байгаа эсэхийг олон нийтийн уур амьсгал их тусдаа зүйл шүү дээ. Тэр хүний ярьсан шиг үнэхээр байгаа эсэхийг өөр байгууллага тогтооно.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...