УИХ-ын гишүүн А.Бакей
2016.01.29

Дэгийн тухай хуулиар "дэггүй" гишүүдийг цэгцэлнэ

Дэгийн тухай хуулийг өөрчлөх санал 2012 онд гарч байсан бол саяхан Ерөнхий сайдыг огцруулах бичиг барьсан Г.Уянга нартай холбоотой дахин УИХ-аар орж ирж байна. Учир нь засгийн газрын тэргүүнийг огцруулах бичиг өргөн барьсан хэрнээ асуудлыг хэлэлцэх төрийн байгуулалтын байнгын хороонд өөрсдөө орж ирээгүй. Ингэснээр улс төрийн талцалыг бий болгож дөрвөн цаг гаруй хүлээлгэсэн, байнгын хороодын гишүүүдийг хүндлээгүй тул дэгийн тухай хуулиар зохицуулахаар шийдсэн байна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайдыг огцоруулах санал гаргачихаад яг асуудлаар нь хуралдах гэхээр санал гаргасан гишүүд нь ирэхгүй байсан. Тиймээс дэгийн тухай хуулийн төсөл санаачилсан байна. Өөрсдийнх нь санаачилсан хууль тогтоомжийг хэлэлцэхэд хүндэтгэх шалтгаангүй ирэхгүй бол тухайн асуудлыг шууд татаж авсанд тооцно гэсэн агуулгатай хуулийн төсөл. Хууль тогтоох үйл ажиллагааг тасралтгүй жигд явуулахад ийм хөшүүрэг байх ёстой.

Таны ирц хэр байв?

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хааяа нэг өвчтэй байсан үе, тойрогтоо ажиллаж байсан гэх мэт шалтгаанаар хуралд суугаагүй бусад үед бол хуралдаа байнгын оролцож байсан. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...