2016.01.28
МАН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэх байсан. Харин энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн асуудал хэлэлцэгдсэн. Оруулж ирсэн асуудал нь Үндсэн хууль болон бусад олон хуулийг зөрчиж байгаа учраас МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” гэлээ.
Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.