Тавантолгойд Монголын төр 51 хувийг эзэмших ёстой
2015.11.05

Тавантолгойд Монголын төр 51 хувийг эзэмших ёстой

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын хаврын чуулган нээгдсэн өдөр зурагдах гэж байсан Тавантолгойн гэрээ гэнэт зогссон нь олон хуулийг зөрчсөнтэй холбоотой гэсэн тайлбар байна.

Харин тавантолгойн гэрээг судалсан ажлын хэсгийн зүгээс өөрсдөө төсөл боловсруулж өөр хувилбарыг санал болгож байгаа юм байна. Үүнд урьд нь тавантолгойн ордын 98 хувийг гадны компани эзэмшихээр зааж байсан бол одоо 51 хувийг Монголын төр заавал эзэмшихээр тусгаад байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тавантолгой бол маш том орд. Хятадын коксжих нүүрсний 26 хувийг хангаж байгаа томоохон үйлдвэр. Манай болон Хятадын хувьд стратегийн энэ ордыг Монголын төр заавал эзэмшил, хяналтадаа байлгах ёстой. Хууль шинэ хувилбараар батлагдана гэж бодож байгаа. Учир нь 1072 хувьцаагаа албан ёсны болгох гэж байна. Батлагдан гэдэгт эргэлзэхгүй байгаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дор хаяж 51 хувийг төр өмчлөх тогтоолын төслийг зөв гэж үзэж байгаа.

Тавантолгойд иргэдийн эзэмшдэг 1072 хувьцааг саналын эрхгүй болгосон 2012 оны засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож хувьцааг хүчинтэй болгох асуудлыг тусгасан байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...