МБЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын уулзалт болж өнгөрлөө
МБЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын уулзалт болж өнгөрлөө
2016.01.19

МБЗ-ийн 2015 оны 12 дугаар сарын уулзалт болж өнгөрлөө

Сарын уулзалтыг 1сарын 7-ны өдөр “Blue Sky” зочид буудлын Кристалл хурлын танхимд гүйцэтгэх захирал Жим Двайерболон МБЗ-ийн ТУЗ, Гүйцэтгэх хорооны гишүүн Д. Жаргалсайхан нар удирдан явууллаа.

МБЗ-д шинээр элссэн гурван гишүүн:

1. Аксел Фишэр Академи нь хувь хүнийг чадавхжуулах замаар ажлын гүйцэтгэл, бүтээмжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага.
2. Лүүк Монголия нь голлон аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг групп компани.
3. Монполимет Групп нь 2003-2014 оны хооронд"ТОП 100 аж ахуйн нэгж" "Нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг шилдэг компани" болж тогтмол шалгарсан. Уул уурхай, ашигт малтмалын хайгуул, нөхөн сэргээлт, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн компани юм.


Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мэлони Линдберг Азийн сангаас саяхан эрхлэн гаргасан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааны талаар ярих Л. Суматиг танилцуулав. Монголын туршлагаас харахад бизнес болон зах зээлд Засгийн газрын оролцох оролцоо нь ихэвчлэн авлигийг ихэсгэдэг гэж Л. Сумати тэмдэглэв. Ирэх зургадугаар сард болох сонгуультай холбогдон улс төрчдөд санхүүжилт өгөх шахалт хувийн хэвшлийхэнд асар их байна. "Улс төрийн намууд аль болох их хөрөнгө татах гэж оролдож байна. Намууд биднээс болон улсын төсвөөс хөрөнгө босгох гээд завгүй байдаг" гэж тэр хэлсэн байна.

Тэрээр “татварын алба зэрэг төрийн албаны тухай гомдол тасрахгүй байгаа хэдий ч нийт хүн амын 40 орчим хувь нь орлогын тэгш бус байдал зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар голлох үүрэгтэй гэж үзсээр байна. Эрх мэдэлтэй хүмүүс нь одоогийн нөхцөлд хамгийн их ашиг олж байгаа тул өөрчлөлт хийх магадлал бага юм. Ихэнх намын удирдлагууд нилээд баян хүмүүс тул өөрсдийн баялгаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй юм" гэж тэмдэглэв. 

Дараа нь Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, боловсролын хэлтсийн мэргэжилтэн С. Галбадрах өөрийн байгууллагын ил тод байдал, хуулийн засаглалыг дэмжих ажлуудын талаар танилцуулав. Дөрвөн хэлтэстэй АТГ нь авлигатай холбогдуулан төрийн албан тушаалтанг мөрдөн шалгах нь олонтаа гэвч энэ нь байгууллагын цорын ганц үйл ажиллагаа биш юм гэж тэрбээр хэлсэн юм. "Хүмүүс АТГ-ын үндсэн үүрэг нь мөрдөн байцаалт гэж ойлгодог ч үнэндээ бидний гол үүрэг урьдчилан сэргийлэх, олон нийтэд мэдлэг олгох юм. Бид энэ асуудлуудад маш их анхаарч байна"гэж тэр хэлсэн байна.

Залуу Ерөнхийлөгчийн Байгууллагын (ЗЕБ) Ч. Мэргэн гуравдах илтгэгч байв. Дэлхий даяар салбартай энэ байгууллага нь залуу ерөнхийлөгчдөд үүрэг хариуцлагаа ажил болон хувийн амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусладаг. "Бид шилдэг туршлагаа хуваалцан бие биенээсээ суралцдаг. Энэ бол зөвхөн бизнес биш бас хувь хүний асуудал" гэж тэр хэлэв. ЗЕБ залуу мэргэжилтнүүдэд сургууль, эмнэлгийн үйлчилгээ авахад туслахаас гадна хүмүүстэй танилцах, нөхөрлөхөд нь тусалдаг. ЗЕБ-ны Монгол дахь салбар нь одоогоор уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, банк зэрэг салбарын 13 гишүүнтэй.