Б.Бат-Эрдэнэ: Би намаасаа гарахгүй
-МАН-ын хэсэг гишүүн намаасаа гарахаар зэхэж байна гэх мэдээлэл сүүлийнүед гарах болов.Тэдний дунд танынэр дуулдсан. Үнэхээр намаасаа гарахгэж байгаа юм уу?
-Ардын намын гишүүд намаасаа гарах гэж байна гэсэн яриа гарсан байна билээ. Хаанаас гарсан юм бүү мэд. Бүлгийн хурал дээр энэ тухай яригдаагүй. Миний хувьд байр сууриа анхнаасаа л илэрхийлсэн. МАХН нам уугуул нэрээ сэргээж МАН болохыг дэмжиж. байгаа хүмүүсийн нэг.
Эцэг өвгөдийн их ерөөлтэй нам.
Түүх эх сурвалжууд нь маш тодорхой болсон намынхаа нэрийг байгуулж шүтэж байх бурхныг нь наймдугаар богд хэмээн аравнайлсан байдаг юм билээ. Тэр ч чанараараа өнгөрсөн зууны цоо шинэ Монгол Улс тусгаар тогтнолоо бадруулж байсан ерөөлтэй гэдэг нь цаанаа их учиртай юм билээ. Тэр ч утгаараа бид намынхаа уугуул нэрийг сэргээсний дараа есдүгээр Богдод бараалхаж намынхаа шүтэх бурхныг аравнайлуулаад Тусгаар тогтнолын ордондоо залсан. Тиймээс намаасаа гарах тухай асуудал бүлэг дээр ч яригдаагүй. Миний хувьд ч тийм асуудал байхгүй.
-Дэд сайдуудын томилгооноос болж намдотор хагарал үүссэн тухай мөн яригдах боллоо. Таныхувьд дэд сайдуудын томилгоонытухай та юу гэжбодож байна?
-20 жилийн өмнө бид Монгол Улсын цоо шинэ нийгмийг байгуулъя гэж зорьсон. Гэхдээ өнөөдрийн өнгө төрхийг хүсээгүй. Хагас зуун жилийн хугацаанд тэмцэж байж цоо шинэ Монгол Улсыг байгуулчихаад арав гаруй жилийн дараа эргүүлээд ийм эмгэнэлтэй байдалд хүргэнэ гэдэг нь үнэхээр хариуцлагагүй. Ялангуяа төрийн эрх мэдэл, хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүстэй ярих ёстой асуудал гэж бодож байна.