Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв шилдгээр шалгарлаа
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ жижиг, дунд үйлдвэрийг тодрууллаа
2016.01.07

Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв шилдгээр шалгарлаа

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв 2015 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн есөн дүүрэг дэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүдийнхээ 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж оны шилдгүүдийг шалгарууллаа.

Тэрээр НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөр Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв шалгарлаа.

Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн хувьд бусад төвүүдээсээ хамгийн отгон төв бөгөөд байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Түүнчлэн тус байгууллагын санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлууд нь бусад дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүддээ үлгэр дуурайлал үзүүлэхүйц, үйлдвэрлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлууд болсон гэдгийг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал хатагтай Б.Одгэрэл дурьдсан юм.

Ингээд шилдэг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн санаачлан хэрэгжүүлсэн ажлуудаас дурьдвал,

-“Баянголд үйлдвэрлэв” урт хугацаатай үзэсгэлэн худалдаа /тус үзэсгэлэн худалдаа нь есөн сарын турш үргэлжилсэн бөгөөд өмнө нь ийм хэмжээний урт хугацаатай үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаагүй юм байна/

- “Баянголд үйлдвэрлэв” нэвтрүүлэг /энэхүү нэвтрүүлэг нь “ЗА” телевизээр олон нийтэд хүрсэн бөгөөд дүүргийнхээ үйлдэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх зорилгоор долоо хоногт нэг үйлдвэрлэглэгчийн бүтээгдэхүүн үйл ажиллагааг танилцуулан сурталчлах хэлбэрээр цацагдаж байжээ/

- “Баянголд үйлдвэрлэв” шууд нэвтрүүлэг /Энэхүү нэвтрүүлэг нь мөн анхдагч бөгөөд “Royal HD” телевизээр үзэгчдэд хүрсэн байна. Тус нэвтрүүлгийн зорилго нь дүүргийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчдэд гэрээсээ сонголтоо хийх боломжийг олгоход оршиж байгаа юм/

Эдгээр ажлууд нь тус байгууллагын шинэ, шилдэг, олон нийтэд чиглэсэн хүртээмжтэй ажил болсон төдийгүй байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу төсөл бичих сургалт, үйлдвэрлэлийн менежментийн сургалт, гадаад, дотоод үзэсгэлэн худалдаа зэрэгт үйлдвэр эрхлэгчдээ хамруулж, дүүргийн нэг цэгийн үйлчилгээнд ажилтан томилж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг өгөх, байгууллагын үйл ажиллагааг шуурхай танилцуулах зорилгоор жил бүр дүүргийн 23 хороонд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж ажилласан зэрэг нь тус байгууллагыг ШИЛДЭГ хэмээн өргөмжлөгдөх шалтгаан болсон байна. Ингээд шилдэг байгууллагын хамт олондоо амжилт хүсч, илүү ихийг санаачлан ажиллахыг ерөөе.