2015.12.31

Монголын малын тоо 55 сая 957 мянгад хүрлээ

2015 оны эцсээр манай улсын малын тоо толгой 55 сая 957 мянгад хүрч өмнөх оноос 3 сая 975 мянгаар өсчээ. Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбоотой малчид дор бүрнээ бэлтгэлээ хангаж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 3 сая 979 мянга, тэмээ 367 мянга 900, хонь 24 сая 933 мянга, ямаа 23 сая 582 мянгад хүрчээ. Энэ нь адуу 98,8 мянгаар, үхэр 365 мянгаар, тэмээ 18 600-аар, хонь 1 сая 718 мянгаар, ямаа 1 сая 573 мянгаар өссөн үзүүлэлт юм.  Мал сүргийн бүтцийг аваад үзвэл адуу 5,9 хувь, үхэр 6,8 хувь, тэмээ 0,7 хувь, хонь 44,6 хувь, ямаа 42,1  хувийг тус тус эзэлж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа

Хадлан бэлтгэл төлөвлөгөөний дагуу хийгдэж дууссан. Харин тэжээлийн хувьд төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадаагүй тал бий. Бид орон нутагтай байнгын холбоотой байж өвөлжилтийн бэлтгэл ажлын дүн мэдээллийг авч байгаа.