Шинэ оны босгон дээр замчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа
2015.12.28

Шинэ оны босгон дээр замчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар Авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад замчин Банзрагч овогтой Любаг "Алтан гадас" одонгоор, авто замын салбарт 25 жил ажиллаж байгаа "ЭСТО" ХХК-ийн авто зам хариуцсан захирал Давааням овогтой Ганболдыг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасаныг Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд одон медалиар шагнагдсан Б.Люба, Д.Ганболд нартаа нийт замчидынхаа өмнөөс аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.