МАХН-тай нэгдэхэд санал нэгтэй байгаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.12.18

МАХН-тай нэгдэхэд санал нэгтэй байгаа

МАН, МАХН хоёрыг ирэх сонгуульд нэгдэж оролцоно гэх мэдээлэл бий. Уг мэдээллийг тус хоёр намын дарга үгүйсгээгүй бөгөөд "Угшил нэгтэй хоёр нам нийлэхэд болохгүй зүйл үгүй" гэх байр суурийг илэрхийлсэн.

 Хоёр намын бусад гишүүд ч нэгдэн, нийлэхийг дэмжин байр, сууриа илэрхийлж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд "УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Улсын дээд шүүхийн 19 дүгээрт бүртгүүлсэн МАХН-тай МАН хамтарч ажиллах шаардлага байна. Зөвхөн МАХН гэлтгүй бусад улс төрийн хүчин, иргэний нийгмийн байгууллагатай Монголын язгуур ашгийн төлөө болдог бол нэгдэж, болохгүй бол хамтарч ажилламаар байна.

МАХН дотор манай намын гаралтай хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол манай нам биш. Шинэ улс төрийн хүчин. МАХН-тай эвсэж сонгуульд орохын цаад үр дагаврыг бид сайн судлах ёстой. Нэгдэж нийлээд явахад санал нэгтэй байгаа" гэжээ.