“Чандмань” агропаркийг танилцуулах уулзалт боллоо
2015.12.14

“Чандмань” агропаркийг танилцуулах уулзалт боллоо

Монголд анхны  загвар  “Чандмань” агропаркийг танилцуулах,  хэрхэн хөгжүүлэх талаар ярилцах уулзалт Аж үйлдвэрийн яаманд боллоо.

 Танилцуулах уулзалтанд Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, “Чандмань парк” ХХК-ийн захирал  Р.Батгэрэл, Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэх, Тайваны худалдааны төлөөлөгчийн газар, Унгарын худалдааны төлөөлөгчийн газар болон төсөл хэрэгжүүлэгч компаниудын төлөөллүүд оролцлоо. 

“Чандмань” агропарк нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэсвсгэрт 1900 га талбайд үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Энэ үеэр “Чандмань парк” ХХК-ийн захирал  Р.Батгэрэл, Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэх нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэ, МҮХТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Одонгэрэл нар  санамж бичигт гарын үсэг зурсан юм.