
2015.12.09
Жаргалантын амралтыг ОБЕГ-ын харьяанд шилжүүлэв
Засгийн газраас Дархан-Уул аймаг дахь хорих 435 дугаар ангийн цайны газрын барилгыг Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албанд, Иргэний нисэхийн ерөнхий газрын балансад бүртгэлтэй “Жаргалант” сэргээн засал, сувиллын цогцолборын зарим байгууламж, дэд бүтцийг Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын барилгыг тус аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь албанд шилжүүлэв.