Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг А.Бакей ахална
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.12.02

Сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг А.Бакей ахална

Сонгуультай холбоотой салангид гурван төслийг УИХ хэлэлцэхээр дэмжээд буй.

Харилцан адилгүй, бүр зарим зүйл, заалтаараа нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн тэдгээр төслийг нэгтгэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ.

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахлах аж. Ажлын хэсэг арван гишүүнтэй бөгөөд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар болон бүлэггүй ИЗНН-ыг төлөөлөн гишүүн С.Оюуныг багтаажээ.

Бүлгийн удирдлагуудаас гадна М.Батчимэг, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар ч тус ажлын хэсгийн гишүүн юм. Өнгөрөгч баасан гаригт байгуулсан тус ажлын хэсэг одоогоор хуралдаагүй байна. Ахлагчаас нь чухам хэзээ хуралдахыг нь асуухад тодорхой тов хэлсэнгүй.