Онцгой байдлын албаны түвшин тогтоох шалгалт орон даяар эхэллээ
Онцгой байдлын албаны түвшин тогтоох шалгалт орон даяар эхэллээ
2015.12.01

Онцгой байдлын албаны түвшин тогтоох шалгалт орон даяар эхэллээ

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадралын тушаалаар онцгой байдлын албаны түвшин тогтоох шалгалт орон даяар зэрэг эхэллээ.

Түвшин тогтоох шалгалт  дөрвөн жилд нэг удаа явагддаг бөгөөд  албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, жагсаалын үзлэг, цэрэгжилт, биеийн тамир,  хууль эрх зүйн болон мэргэжлийн тест,  гадаад хэлний мэдлэгийг цогцоор нь шалгаж, дүгнэдэг билээ.

Шалгалтын зургаан ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдсон бөгөөд хөдөө орон нутагт дөрөв, нийслэлд хоёр ажлын хэсэг ажиллаж байна.