Урсгал зардлыг найман тэрбумаар бууруулахаар тооцжээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо
2015.11.26

Урсгал зардлыг найман тэрбумаар бууруулахаар тооцжээ

Нийслэлийн төсвийг ИТХ-аар хэлэлцэж эхэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, нийгэм, эдийн засгийн ирэх оны зорилт, төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төслийг Нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа төлөөлөгчдөд танилцуулав.

Ирэх онд нийслэлд 598.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оны төсвөөс 61 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсвийн 60 гаруй хувийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг бөгөөд ирэх оны төсөвт 363.9 тэрбум төгрөг оруулах аж. Үүнээс гадна өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа, бусад орлогоос төсвийг бүрдүүлэх юм байна.

Ирэх оны төсвөөс хөрөнгө оруулалтад 202 тэрбум гаруй төгрөгийг зарцуулахаар тооцжээ. Энэ нь өмнөх оныхоос 28 тэрбумаар буурч буй үзүүлэлт юм. 202 тэрбум төгрөгөөс он дамжсан бүтээн байгуулалтуудад 100 тэрбум орчим төгрөгийг зарцуулж, үлдсэнээр нь шинээр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.ийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болж, нийгэм, эдийн засгийн ирэх оны зорилт, төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа төлөөлөгчдөд танилцуулав. Ирэх онд нийслэлд 598.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон нь энэ оны төсвөөс 61 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсвийн 60 гаруй хувийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлдэг бөгөөд ирэх оны төсөвт 363.9 тэрбум төгрөг оруулах аж. Үүнээс гадна өмч хувьчлал, газрын дуудлага худалдаа, бусад орлогоос төсвийг бүрдүүлэх юм байна.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо

Тухайлбал, боловсролын салбарт 11 цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөл, арав орчим бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар төлөвлөжээ. Мөн улсын төсвөөр шинээр найман цэцэрлэг, зургаан цэцэрлэгийн өргөтгөл, концессын гэрээгээр зургаан цэцэрлэг, хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөх юм байна. Ингэснээр цэцэрлэгийн суудал 4700 гаруй, сургуулийн суудал 9400 орчим нэмэгдэх аж. Энэ онд 17 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орох ёстойгоос дөрөв нь ашиглалтад орох гэнэ. Бусад нь инженерийн шугам сүлжээний төсөв, газрын маргаан зэргээс шалтгаалан ашиглалтад орох хугацаа нь хойшилж байгаа талаар Санхүү, эдийн засгийн орлогч Н.Батаа тайлбарлалаа.

Эрүүл мэндийн салбарт түргэн тусламжийн төв байгуулах, Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулатори, түргэний тэрэг авах, эмнэлгүүдийн инженерийн шугам сүлжээ засах ажлыг хийхээр болсон байна. Мөн Багахангай дүүрэгг жижиг, дунд үйлдвэрийн парк, Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах ажилд хөрөнгө оруулалт хийх юм байна. Түүнчлэн авто замын салбарт 20 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Өмнө нь нийгмийн халамж үйлчилгээ, нийтийн тээвэрт үнэгүй зорчих иргэдийн төлбөрийг улсын төсвөөс гаргадаг байсан. Харин энэ жилээс нийслэлийн төсвөөс гаргадаг болсон юм. Тиймээс ирэх оны төсөвт нийгмийн халамж үйлчилгээнд 101.2 тэрбум, нийтийн тээвэр үнэгүй зорчих иргэдийн төлбөрт 53. тэрбум төгрөг суулгахаар болжээ. Мөн төсвөөс нийтийн тээврийн хэрэгслийг ажилласан цагийн хөлсөнд 43.6 тэрбум, хот тохижуулалтад 57.3 тэрбум, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 3.6 тэрбум. Бичил бизнесийг дэмжих санд 4.4 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд нэг тэрбум, ИТХ-ын төлөөлөгчдийн ирэх оны сонгуульд 1.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Урсгал зардлыг өмнөх оноос 9.6 хувиар буюу найман тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Нийслэлийн төсвөөс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гурван давхар барилгыг 5-6 давхар болгох, Морингийн давааны зүүн талаас “Авто худалдааны цогцолбор” хүртэлх 3.6 километр авто зам болон гүүр барих, Баянзүрх дүүргийн XVI хороонд цэцэрлэг, “Хүрээ” амаржих газар буюу II төрөхийн шинэ байр барих зэргийг Концессын гэрээгээр хийх ажилд тусгажээ.

Энэ оны төсөв жилийн эцсийн байдлаар 78.4 тэрбум төгрөгөөр тасрахаар байгаа аж. Тухайлбал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан зарим байгууллага татан буугдаж байгаагаас хүн амын орлогын албан татвар 30 тэрбум орчим тэрбум, газрын дуудлага худалдаа явуулаагүйгээс 36 тэрбум төгрөгөөр тасалдах тооцоо байна. Тиймээс ирэх оны төсвийн орлого, зардлын тооцоог нарийвчлан гаргах шаардлагатайг төлөөлөгчид хэлж байв.

Энэхүү төсөлд нийслэлийн Аудитын газраас хоёр санал гаргажээ. Энэ талаар Нийслэлийн Аудитын газрын дарга Т.Сарантуяа, “Журмын дагуу ирэх оны төсвийн төслийг энэ сарын 10-нд Аудитын газарт хүргүүлэх ёстой. Гэтэл 10 хоногийн дараа манайд ирүүлсэн. Бид төсөлд оруулах саналаа хоёр хоногийн хугацаанд багтаан боловсруулсан. Төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй судалгаа, нарийвчилсан судалгаа ирүүлээгүй учир санал боловсруулахад хүндрэлтэй байлаа. Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөл, техникийн нөхцөл бүрдээгүй, газрын асуудал шийдвэрлээгүй байхад төсөвт тусгадаг байдлыг зогсоох, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний бэлтгэл ажил, худалдан авах ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хийх ажлыг оновчтой төлөвлөх замаар үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн Өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг бүрэн хангах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол аж ахуйн нэгж байгууллагууд орлогоосоо хэд дахин илүү зарлага гаргаад байна” гэв. Өмчийн харилцааны газартай орон нутгийн өмчит 25 аж ахуйн нэгж байгууллага өнгөрсөн онд 178.4 тэрбум төгрөгийн орлого, 191.9 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллахаар гэрээ байгуулсан ч 192 тэрбум төгрөгийн орлого, 212.3 тэрбум төгрөгийн зарлагатай ажилласан байна. Орлогын төлөвлөгөөнд есөн аж ахуйн нэгж 2.3 тэрбум төгрөгийг дутуу бүрдүүлж, зардлын төлөвлөгөөг 17 аж ахуйн нэгж 2.1 тэрбум төгрөг илүү зарцуулжээ.

Мөн Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн хэлэхдээ, “Ирэх оны төсөвт Төв цэвэр байгууламжийн ажилд мөнгө суугаагүй байх юм. Манайх нэг жилд есөн тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Ирэх онд Туул голын усан цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гурван тэрбум гаруй төгрөгийг манайх гаргахаар болоод байгаа. Энэ их хүндрэлтэй байна” гэв. Түүнчлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт зарцуулах 3.6 тэрбум төгрөг их байгааг төлөөлөгчид хэлж байлаа.