Үндсэн хууль буруугүй
2015.11.20

Үндсэн хууль буруугүй

Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь  зүйтэй гэж гишүүдийн  55,1 хувь дэмжсэнээр  баталлаа.

Тус хуулийн үеэр УИХ-ын зарим гишүүд саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “ Үндсэн хуулиас бурууг хайж байна. Үндсэн хуульд ямар ч буруу байхгүй. Улс төрийн намууд л буруутай. Ард түмний санал асуулгыг дуртай асуултаараа асуудаг зүйл биш. Хэрэв тэгье гэж байгаа бол Үндсэн хуулиас гадна намуудын хуулийг бас ярих ёстой. Намууд гаднаас хандив авах ёстой юу,  өмчтэй байх нь зөв үү гэдгийг асуух хэрэгтэй”.  

УИХ-ын гишүүн О.Содбилэг “ Энэ хуулийг төслийг харахад хар машинаараа хийхээр харагдаж байна. Машины эргэлзээгээ зайлшгүй гаргах ёстой. Баталгаатай хэн хэндээ ойлгомжтой болгож байж саналаа хураах хэрэгтэй. Тиймээс энэ санал асуулгыг дараа явуулах нь зүйтэй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “ Үндсэн хуульд ард түмний мэдэлд Засгийн газар байна. Ард түмэн төрөө сонгоно гэж заасан байдаг. Тиймээс бодлогын чанартай асуудлыг арт түмнээсээ асуух ёстой”.

УИХ-ын чуулганаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.