Бид тэмцэнэ
Хөдөлмөрийн үндэсний намаас
2015.11.17

Бид тэмцэнэ

Хөдөлмөрийн үндэсний намаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Бүх ардын хурлыг өчигдөр зохион байгууллаа.

МҮЭСТО–д болсон хуралд эрдэмтэн судлаачдаас эхлээд иргэд байр сууриа илэрхийлэхээр идэвхтэй цугласан байв. Оролцогчдын байр суурийг тоймлон хүргэж байна.

/UBS/

С.Боргил /ХҮН–ын дарга/:ЭРХ БАРИГЧИД ҮЙЛДЛЭЭ ДАВТАХ НЬ

– Бид ардчилсан нийгэмд хөл тавихдаа өөрсдийнхөө оролцоо­той асар том үйл явцын эхлэлийг тавьсан нь1992 онд ард нийтийн оролцоотойгоор тухайн үеийн АИХ, УБХ–ын 400 орчим гишүүний баталсан Үндсэнхууль юм. Тэр үеийн улс төрийн орчин одоогийнхоос илүү цэвэр, хүнлэг, мөнгөний оролцоогүй байв.Тиймээс бид Үндсэн хуулийг улстөрийн маш цэвэр орчинд эх барьсан. Харин улс төрд удахын хэрээр, эрхбаригчид илүү туршлага сууж, эрх мэдлийн амтанд автаж, хамгийн гол нь тэд мөнгөжихийн хэрээр анхлангаргасан, цэвэр, хар буруу санаагүй хийсэн нийтийн зөвшилцлийг өөрчлөх оролдлогыг удаа дараа хийжбайсан.

2000 онд хийсэн “Дордуулсан долоон заалт”Үндсэн хуулийн чадамжийг алдагдуулж, өнөөг хүртэлүргэлжилж буй нийгэм, улс төрйин мухардлыг эхлэлийг тавьсан. Одоо эрх баригчид энэ үйлдлээ давтахаарҮндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байна. Бид олон нийтийн оролцоог хангаач, нийтийнзөвшилцлийн бэлгэ тэмдэг болсон энэ зүйлийг битгий эвдээч гэж хоёр удаа УИХ–аас шаардсан. Одоо ч энэбайр суурьтаа байна. Цаашид ч тэмцэнэ.

П.Дамдин /СХД–ийн иргэн/:САНАЛ АСУУЛГА НЬ ЗАЛЬТАЙ АРГА

–Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэд хэдэн шалтгаанаар эсэргүүцэж байна. Үйлявцын хувьд буруу, цаг хугацаа шахуу байгаа нь улстөрчид эрх мэдлийн төлөө улайрч байгааг харуулжбайна. Юуны өмнө иргэдээсээ асууж, хэлэлцүүлэг явуулах шаардлагатай.Гэтэл тэгээгүй. Эцэст нь саналасуулга гэх зальтай аргаар зөвшөөрүүлэх гэж байгааг бид зөвшөөрөхгүй.

Д.Үүрцайх /хуульч, судлаач/: ПАРЛАМЕНТАТ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭЛЭЭ

–Хариуцлагын тог­тол­цоог хэн нэг даран­гуйлагч,хүчтэй удирдагч гарч ирж хийдэг үе өнгөр­сөн. Энэ хуучинтогтол­цоотой хамт дууссан. Монгол Улс ч энэ замаар явсан. Эрхзүйт төрийг төлөвшүүлж, хууль дээдлэх ёсыгса­хиж хариуцлагын тогтолцоог бий болгодог. Хамгийн чухал элемент нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зөвхийх юм. Энэ агуулга Үндсэн хуульд учир дутагдалтай хийгдсэн. УИХ хязгаар­гүй эрх мэдэлтэй, “Су­перпарламент” болж хувирсан. Ийм нөх­цөлд дур зоргын хуулиуд батлагддаг, дур зоргын үйл ажиллагаа явуулдаг.Манайд ийм нөхцөл байдал үүссэн. Энэ агуулгаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагабайгаа, ийм байдал үүссэнийг олонх нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ одоо УИХ–ын гишүүдийн боловсруулж, өргөнбарьсан нэмэлт өөрчлөлтийн төсөл тө­рийн эрх мэдлийн хуваа­рилалтад байгаа алдаа дутагдлыг уламгүнзгийрүүлэх, ардчил­лын үнэт зүйлс, парламентат ёсыг үгүй хийхээр байна.

Д.Базаррагчаа /БГД–ийн Өрхийн эмнэлгийн сувилагч/: АРД ТҮМЭН ХУУРТАГДСААР БАЙНА

–Бид молгидуулж байна гэж үзэж байна.76 гишүүн өөрсдигөө 99 болгоно л гэнэ, Үндсэн хуулийг өөрчилнө л гэнэ.Хэн ингэж хүсээд, хэн энэ талаараа судалгаа авч үр дүнг нь мэдсэн юм бэ. Хэнд ч ийм мэдээлэл очоогүй. Ардтүмэн хууртагдсаар байна. Олон жилийн ял авсан том хэрэгтнүүд шоронгоосоо гарахгүй харин жилээ нэмүүлэхсонирхолтой болдог гэсэн. Түүн шиг 76 гишүүн өөрсдийгөө 99 болгож аваад бүрэн эрхийн хугацаагаа таван жилболгож, тохь тух, эрх ямба, дулаан байр, зөөлөн суудалдаа шигдэх гээд Үндсэн хууль руу улангасан дайрчбайгааг хэрхэвч зөвшөөрч болохгүй.