Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо шинэ дэд гишүүн байгууллагуудыг батлав
Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо
2015.11.16

Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо шинэ дэд гишүүн байгууллагуудыг батлав

Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо 2015 оны 11-р сарын 11-ны өдөр болсон жилийн тайлангийн хурлаар 4 шинэ Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонголоо. Үүнд:

  • - Bill Balhoff (АНУ)
  • - Alan Johnson (Нэгдсэн Вант улс)
  • - Terence Nomembe (Өмнөд Африк)
  • - Zhiguo Yang (Хятад)

Мөн дараах гишүүдийг УЗ-д дахин сонгов.

  • - Carol Bellringer (Канада)
  • - Norunn Byrkjeland (Норвеги)
  • - Pamela Monroe Ellis (Ямайка)
  • - In-Ki Joo (Өмнөд Солонгос)

 Хурлаар шинээр 2 дэд гишүүн байгууллагыг батлав. Үүнд:

  • - Африк дахь Буркино Фасо-ын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт
  • - Ази дахь Вьетнамын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт

ДНБХ-ны гүйцэтгэх захирал Файез Чоудхари шинэ гишүүн байгууллагуудад баяр хүргээд Буркино Фасо-гийн МНБИ нь тухайн орноос ДНБХ-нд гишүүн болж буй анхны мэргэжлийн байгууллага, Вьетнамын МНБИ нь Вьетнамаас ДНБХ-нд гишүүн болж байгаа хоёрдах мэргэжлийн байгууллага гэдгийг онцлов.