УИХ-ын гишүүн А.Бакей
2015.11.10

Санал хураалтад 5.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон

1945 онд Монгол улс анх удаагаа бүх нийтийн санал асуулгыг улсын тусгаар тогтнолыг зарлахад явуулж байсан. Үүнээс хойш дахин ганц ч удаа бүх нийтийг оролцуулсан санал асуулга явуулаад байдаггүй. Улс орны амин чухал асуудалд явуулдаг.

Эцэг хуульд гар хүрэх нь амин чухал гэж үзсэн учир эрх баригчид ийм шийдвэр гаргасан бололтой. Гэхдээ 1992 оноос хойш үндсэн хуульд гурван удаа нэмэлт өөрчлөлт хийхдээ бүх нийтээс санал асууж байгаагүй. Тэгвэл энэ удаад асууж бүх нийтийн амралтын өдөр болгохнээ.

УИХ-ын гишүүн А.Бакей: Нөөц хөрөнгөнөөс нийт 5.5 тэрбум төгрөг гаргахаар тооцож байгаа. Үүнийг сонгуулийн санал тоолдог хар машинаар явуулна. Бас баталгаажуулах үүднээс гараар тоолно гэж үзэж байгаа. Яг сонгууль өгдөг шиг өөрийн биеэр очиж өгнө. Санал асуулгын хуудсанд нэг асуулт хоёр хариулт байх юм. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үзэл баримтлалыг дэмжиж байна уу гэдэг асуултад дэмжиж байна эсвэл дэмжихгүй байна гэсэн хариултын аль нэгийг нь сонгох санал өгөх юм.

Хэдийгээр ингэж төлөвлөсөн ч санал асуулга явагдах эсэх нь эргэлзээтэй байгаа. Сонгууль болохоос 45 хоногийн өмнөөс иргэдэд мэдээллэж хороо, хэсгүүдэд ажлын хэсэг байгуулагдан санал хураалтын бэлтгэл хийгддэг. Бүх нийтийн санал хураалт нь сонгуулийн хэмжээн дэхь асуудал юм. Гэтэл санал асуулгын тов гаргасан өдөр болоход 15 хоног дутуу байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...