БОНХАЖЯ, БНСУ-ын 3s Solution компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, зөвлөх А.Цолмон нар БНСУ-ын “3S SOLUTION” /ТРИ ЭС СОЛЮШН/ ХХК-ийн захирал ноён Ом Тэ Сан, ажлын албаны дарга ноён Пак Жун Жин нарыг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтаар Улаанбаатар хотын хог хаягдалыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий “Ногоон ЭКО цогцолбор соёл амралтын төв байгуулах” төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Талууд хог хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахаар болж БОНХАЖЯ-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Энэ нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого” –ыг хэрэгжүүлэх зорилгоор БОНХАЖЯам, БНСУ-ын ТРИ ЭС СОЛЮШН ХХК-тай Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, цэвэр технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.