Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн байдалд шилжлээ
Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, ОБЕГ-ын 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2015 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-д шилжлээ.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадварыг эзэмшүүлэх, байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн дунд зохион байгуулж байна.