2015.08.28

Багшийн хөгжлийн хөтөлбөртэй болно

Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах ажилтнууд, багш нарын 9 дүгээр бага хурал  Сэлэнгэ аймагт боллоо.

Сүүлийн үед мэргэжлийн ур чадварт ахиц дэвшил гарч эхэлжээ. Ингэснээр ААН-үүд хэрэгцээтэй мэргэжлээр захиалга өгөх хандлага нэмэгдэж байгаа аж. Энэ хичээлийн жилд  төгсөгчдийн чадварыг дээшлүүлэхээс  гадна багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжил боловсролд анхаарах шаардлагатай гэж үзжээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ МСҮТ-үүдийн үндсэн хийж буй ажил бол төр засгийн ажлын нэг гол хэсэг нь. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл, ядуурлыг байхгүй болгоно гэсэн үг. Энэ утгаараа МСҮТ-үүд хуралдаж төр засгийн бодлого шийдвэрт юу оруулах вэ, төсөвт ямар мөнгө нэмж оруулах, яавал ажил сайжрах вэ гэдгийг тодорхой болгох ёстой” гэлээ.