Хүний эрхийн зөрчил салбар бүрт байгааг онцлох хэрэгтэй.
2015.11.05

Хүний эрхийн зөрчлийг бууруулахад иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарна

Монгол улсад хүний эрхтэй холбоотой зөрчил буурахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хэлж байна. Энэ асуудлаар  их хурал дахь хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагатай хамтарч уулзалт ярилцлага зохион байгууллаа. 

Хүний эрхийн зөрчил салбар бүрт байгааг онцлох хэрэгтэй. Цаг үетэй холбоотой цахим орчинд ч мөн хүний эрх зөрчигдөж байна.   Иргэний нийгмийн байгууллагуудын хувьд төрийн залгамж халаа бодлого, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад чухал нөлөөтэй гэлээ. Дарга солигддогоос болж бодлого танилцуулах үйл явц удааширдаг байна. Эдгээр болон бусад асуудлыг  их хурал дахь хүний эрхийн дэд хороо хэлэлцээд иргэний нийгмийн байгууллагатай эргэн уулзах тов тогтлоо.

УИХ-ын гишүүн Л.Болд: Төр өөрөө хүний эрхийг зөрчдөг учраас хүний эрхийг хамгаалах тал дээр их хойрго ханддаг. Үүнийг хөдөлгөдөг нь парламент түүний цаана төрийн бус байгууллага юм. Ингэж байж хүний эрх дэлхийд өдий хэмжээнд явж байна. Дөнгөж саяхан Монгол улс НҮБ-ийн гурван үндсэн зөвлөл болох хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо. Энэ бол том нэр хүндтэй сонгууль. Энэ бол гурван жилийн их ажлын үр дүн. Үүний цаана Монгол улс хүний эрхийг манлайлагч орон болох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Эрүүгийн, зөрчлийн тухай хууль, бусад процессийн хуулиуд яригдаж байна.  Эрх зүйн орчинг боловсронгүй болгох хэрэгтэй байна. Хууль тогтоогчдын ихэнх нь энэ хуулийг шинэчлэх, эрх зүйн орчинг сайжруулий гэсэн хүсэлтэй байгаа.

Гэрч хохирогчыг хамгаалах асуудал чухал байхад тахарын албыг татан буулгах тухай ярьж байсан. Энэ асуудлыг эргэн харж үзээчээ хэмээн иргэний нийгмийн төлөөлөл хүсч байлаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...