140 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо
140 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо
2015.11.03

140 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Баянгол дүүрэг хуучин Эрүүл мэндийн долоодугаар төвийн барилгыг дүүргийн Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ  шинээр ашиглалтад орууллаа.

Нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох уг Хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ БГД-ийн дүүргийн хүн амын тал хувь нь буюу 15 хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан бөгөөд  БГД-ийн ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ашиглалтад орсноор тус дүүргийн хүүхдүүдэд үйлчлэхээс гадна ЭХЭМҮТ, бусад дүүргүүдийн эмнэлгийн ачааллыг хуваалцаж байгаа гэдгээрээ нийслэлийн хувьд их ач холбогдолтой юм” гэлээ.

/МҮОНТВ/

Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, шинээр 50 эмч, эмнэлгийн ажилтны орон тоо нэмэгджээ. 

140 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Тус Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн таван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллах юм байна. 

Тодруулбал, Дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, Эхо зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Хуучин Эрүүл мэндийн зургаадугаар төвийн суурин дээр баригдаж буй Ахмад настны нөхөн сэргээх төв, 100 ортой хүүхдийн эмнэлэг ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ 100 хувьд хүрнэ” хэмээн УИХ-н гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ.

140 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо