Яармагийн дэнжийн төрөх эмнэлгийг 40 тэрбумаар босгоно
Эрүүл мэндийн салбар царцсан эмнэлгийн барилгуудад хөрөнгө оруулалт босгон яаралтай ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.
Энэ бодлогын хүрээнд Яармагийн дэнжид 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Концессийн гэрээгээр барьж энэ ондоо ашиглалтанд оруулах төлөвлөгөө гаргажээ.
Энэ талаар Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Ерөнхий сайд болон Эрүүл мэнд спортын яамны зүгээс ажлын хэсэгт ажлыг шуурхайлах үүрэг чиглэлийг өгсөн. Концессийн гэрээгээр хийгдэж байгаа учраас улсын төсвөөс мөнгө зарцуулагдахгүй. Нийтдээ 40 гаруй тэрбум төгрөгөөр эмнэлгийн барилга байгууламжийн ажлыг дуусган, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх боломжтой” гэж мэдээллээ.
Тус яамнаас бүх талын бололцоогоо ашиглан дутуу баригдсан эмнэлгийн барилгуудаа дуусгаж 2015 онд 2-3 эмнэлгийн туузыг хайчлах зорилгыг тавьж байгаа аж.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү