Эмч нарын цалинг хасахгүй гэв
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.10.15

Эмч нарын цалинг хасахгүй гэв

Эрvvл мэндийн салбарын ажилтны цалин тэтгэмжийн асуудлаар Өчигдөр Эрvvл мэнд спортын яам, Монголын эрvvл мэндийн ажилтаны vйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба МЭМАVЭХ-ны дарга Б.Мягмар нар оролцсон юм. 

Тодруулбал, өнгөрсөн хоногуудад төсвийн хэмнэлт нэрийдлээр халдварт сvрьеэ, сэхээн амьдруулах тасаг гэх мэт хvнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагчдын цалинг хасахаар болсон тухай эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж, салбарын сайддаа асуудлыг эерэгээр шийдэх талаар хvсэлт хvргvvлсэн байдаг. 

Тэгвэл өчигдөр талууд тохиролцоонд хvрч, эмч нарын цалингийн нэмэгдлийг бууруулахгvй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Г.Шийлэгдамба сайд эмгэг судлал, сэхээн амьдруулах тасаг, эх барих зэрэг эмнэлгийн хvнд нөхцөлд ачаалалтай ажилладаг эмч, сувилагч нарын цалинг 20 хувийн нэмэгдэлтэй өгөх тушаалыг хэрэгжvvлэхээр болсон байна.

Энэ талаар, Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Өнгөрсөн сарын 24-ний өдрийн хvчингvйд тооцсон “Эрvvл мэндийн салбарын зарим албан тушаалын vндсэн цалинг нэмэгдvvлэх эрх олгох тухай 384 тоот тушаал нь 2010 оны дөрөвдvгээр сарын 12-ны өдрийн 123 тоот тухайн vеийн Эрvvл мэндийн сайдын баталсан тушаал байсан. Энэ хvчингvй болсон тушаалд албан хаагчын vндсэн цалинг эрvvл мэндийн салбарын төрийн vйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгээс 50 хувиас доошгvй нэмэгдvvлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг хvртэл огт хэрэгжээгvй байна.

Тиймээс Сангийн яамнаас өнгөрсөн оны долоодугаар сарын 7-нд хvчингvй болгох тухай албан бичгийг Эрvvл мэнд спортын яаманд ирvvлсэн. Vvний дагуу хуулийн давхардал, зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжvvлснээс биш, салбарын ажиллагсадынхаа цалин, тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал гаргаагvй. 

Дээрх хvчингvйд тооцсон тушаалын оронд єнєєдєр хvчин тєгєлдєр мєрдєгдєж байгаа Засгийн газрын 1997 оны "Тєрийн vйлчилгээний албаны албан хаагчийн цалингийн талаарх зарим арга хэмжээний тухай" 88 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг хэрэгжvvлэн ажиллахыг эрvvл мэндийн байгууллагын дарга, захирлуудад vvрэг болгосон” гэлээ.

Эрvvл мэнд, спортын сайд албан даалгавар гаргав

/NTV/

Эрvvл мэндийн ажилтан албан хаагчдын цалин урамшуулалыг төсөвт байгуул­лагуудын эрх баригч нар цалингийн сандаа багтаан олгох эрх нь нээлттэй байгааг мэдэгдлээ. Эрvvл мэнд спортын сайдын 384 дvгээр тогтоолыг хэрэгжvvлэн ажиллахдаа Засгийн газрын 88 дугаар тогтоолын vндэс болгохыг онцоллоо.

Засгийн газрын 88 дугаар тогтоолын хоёрт зааснаар төрийн vйлчилгээний албан хаагчийн тушаалын цалинг тэдний ажлын vр дvн, цалингийн жишгийг vндэслэн, цалингийн сандаа багтаан нэмэгдvvлэн тогтоож байх эрхийг төсөвт байгууллагуудын эрх баригч нарт эрхийг нь олгосон. 

Ингэснээр хvчингvй болгосон 123 тоот тушаалыг хамаарахгvйгээр 88 дугаар тогтоолын хvрээнд төсөвт байгууллагуудын эрх баригч нар цалингийн сандаа багтаан олгох эрх нь нээлттэй байгааг мэдэгдэж байна. 

Иймээс Эрvvл мэнд, спортын сайдын албан даал­­гавар гарч, бvх шатны эрvvл мэндийн байгууллагуудад 88 дугаар тогтоолыг хэрэгжvvлэн ажиллахыг vvрэг болголоо. Ийнхvv ЭМСЯ, Монголын эрvvл мэндийн ажилтны VЭ-ийн холбоо нэгдсэн нэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 

Улаан бурхан өвчний дэгдэлтийн vед ажилласан ХӨСVТ-ийнхний илvv цагийг мөнгийг шийдлээ

"Улаан бурхан" өвчний дэгдэлтийн vед ХЄСVТ-ийн эмч, ажилчид уртасгасан цагаар ажилласан. Эмч, ажилчдынхаа илvv цагийн цалин урамшууллыг шийд­вэрлэхээр Эрvvл мэнд, спортын яам ажиллаж Засгийн газраас анх удаа ажилчдын илvv цагийн мөнгөн урамшуулалд зориулан баталж шат дараатай олгосоор өнөөдөр vлдсэн зургаадугаар сарын илvv цагийн урамшууллыг олгох 54 сая төгрөг шаардалагатай байсныг төсвийн эрх нээгдэх vед шийдвэрлэхээр болсноо Эрvvл мэнд, спортын сайд онцоллоо. 

Тvvнчлэн ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг цаг хугацаа алдан шийдвэрлэж чадаагvй хариуцлага алдсан ХЄСVТ-ийн ерөнхий захирал Д.Нямхvvд хариуцлага тооцох болсноо мэдэгдлээ. Юутай ч төсвийн хэмнэлт, таналт, хvрэлцэхгvй гэсэн шалтгаанаар эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг бууруулахгvй байх албан даалгаврыг ийнхvv салбарын сайд нь эмнэлгийн дарга нартаа хvргvvлэхээр болгов. Хэрэв ямар нэг байдлаар эмнэлгvvд дотоод журам гарган цалин хасвал Vйлдвэрчний хорооддоо мэдэгдэх шаардлагатайг энэ vеэр сануулж байсан юм. 

Иймдээ ч эрvvл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гараагvй гэдгийг хамтарсэн мэдээллээрээ олон дахин онцлож байсан юм.