Бага олимпоос их олимпийн оргил өөд
Баянхонгор аймагт бага олимп
2015.10.01

Бага олимпоос их олимпийн оргил өөд

Намрын нар ээсэн есдүгээр сарын 24-нд Баянхонгор аймагт бага олимпийн бамбар гурав дахь удаагаа бадамлан аслаа.

Бамбарыг жүдогийн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар асаасан юм. Бага олимпийн анхны бамбарыг асаасан М.Уранцэцэг дэлхийн аварга болсон нь Баянхонгорын бага олимпийн бахархал ажээ.

Тус аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгаар олимп, дэлхийн медальтнуудын араас тамирчид өөрийн сум, багийн далбаа, нэр бүхий таних тэмдгийн дор жагсан орж ирэв. Тамирчдын араас олимпийн бэлгэдэл болсон гурван мазаалай орж ирснээр нээлт эхэллээ. 2008 онд анх бага олимпийг нээж байхад Баянхонгор аймаг 11 мазаалайтай байсан бол энэ жил 15 болж өссөн байна.

Анх “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриан дор 2008 оны хавар есөн төрлөөр эхэлж байсан бага олимп Баянхонгор аймагт гурав дахь удаагаа болж байгаа нь энэ ажээ. Тэмцээн говь, хангай, төвийн гэсэн бүсэд болж спортын 15 төрлөөр 30 багийн 1500 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсон юм.

“Баянхонгор бага олимп-2015” наадам дөрвөн жилд нэг удаа их олимпийн өмнөх жил болдгоороо онцлог бөгөөд амжилт, ялалт дууддаг, олон нийтийн оролцоотой спортын өргөн хэмжээний наадам юм.

Наадмын нээлтэд УИХ-ын гишүүн, гавьяат тамирчин, Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засагдарга, аймгаажишиг аймаг болгох хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Д.Жаргалсайхан болон холбогдох албаны хүмүүс, гавьяаттамирчин А.Энхээ, олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн медальтнууд оролцож оролцогсдод амжилт хүсч, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Бидний зорилго олимпийн аваргатай болох мөрөөдөл байсан

-Бидний зорилго бол олимпийн аваргатай болох хүсэл мөрөөдөл байсан. 2008 оны Бээжингийн олимп болохын өмнө Баянхонгор аймгаас бага олимп хийх хөдөлгөөн өрнүүлсэн нь олимпийн аваргыг төрүүлэхэд сэтгэлийн их дэм болсонд, тив дэлхийн олон амжилт, ялалтуудыг авчрах угтал болсонд бид баярлаж явдаг. Өнөөдөр Баянхонгор аймгаас гадна Баян-Өлгий, Ховд аймагт болсон бол Дархан, Эрдэнэтэд зохион байгуулах гэж байна.

Орон даяар олимпийн нэрээр залуучууд, өсвөр үеийнхнийгээ спорт, урлагт дуудаж болох хөдөлгөөн юм. Спорт өсвөр үе, залуучуудыг амьдралын гол зорилготой болгодог төрөл. Удахгүй 2016 оны Риогийн олимпоос манай жүдочид амжилт гаргахыг хүсч байна. М.Уранцэцэг маань дэлхийд эрэмбээрээ эхний гуравт орж байна.

Олимпийн алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр: Баянхонгорын иргэдэд баярлаж явдаг

Юуны өмнө Баянхонгорын нийт ард түмэн та бүхэндээ бага олимпийн баярын мэндийг хүргэе.

- Юуны өмнө Баянхонгорын нийт ард түмэн та бүхэндээ бага олимпийн баярын мэндийг хүргэе. Бага олимп нь ямар үр ашигтай вэ гэвэл иргэдийг спортоор хичээллэх, ажил хөдөлмөртөө идэвхтэй, мөн залуу үеэ спортод дурлуулж, илүү хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой.

Үүгээр ч тогтохгүй улсын хэмжээнд ач холбогдолтой үйл явдал болж байна. 2008 оны бага олимп нь бидний сэтгэлийг өөд нь бадрааж өгч байсан. Тамирчдын хуввд сэтгэлзүй өндөрссөн болов уу гэж боддог. 2008 оны олимпод Монгол Улс маань өмнө байгаагүй амжилтыг үзүүлж анх удаа олимпийн хоёр аварга төрж оролиож байснаар нь бэлгэшээж Баянхонгорын бага олимпийг анх зохион байгуулснаар нь энэ нутгийн иргэдэд баярлаж явдаг.