“Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” намрын хөдөлмөрийн яармаг болж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр”, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт тохиодог “Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр”-ийг угтан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэдгээрийн нэг нь өнөөдөр болж буй “Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” намрын хөдөлмөрийн яармаг юм. Чингисийн талбайд болж буй уг яармагийг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн хөдөлмөрийн газар, төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээс гадна Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, хувийн хэвшлийн Хөдөлмөрийн биржүүд, томоохон ажил олгогчид оролцож, ажил хайж байгаа иргэдэд ажлын байр санал болгох, ажилд зуучлах үйл ажиллагаа шууд явуулж буйгаараа онцлог аж.
Мөн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой судалгаа, шинжилгээний ажил, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухай олон төрлийн гарын авлага, тараах материал зэргийг иргэдэд зориулан түгээж, хэрэгтэй мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.
Ажилд зуучлагдсан иргэдийн 57 хувь буюу 14,6 мянга нь бүртгэлтэй буюу идэвхтэй ажил хайж байсан хүмүүс юм.
Түүнээс гадна өдөрлөгт оролцогчдод зориулсан танин мэдэхүйн АХА тэмцээн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтууд болж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан иргэд өөрсдийн тарьсан шинэхэн ногооны дээжээс дэлгэж, “Ургацын баяр” хийж байна.
“Дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр” угтаж Хөдөлмөрийн яамнаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шинэчлэл, хэрэгжилт” сэдэвт үндэсний хэмжээний сургалтыг бүсчилсэн байдлаар Өвөрхангай, Дархан-Уул, Сүхбаатар, Увс аймагт амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтад нийтдээ 400 шахам хүнийг хамруулсан юм.
/МҮОНТВ/
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд үнэлгээ хийх, туршлага солилцох, иргэдийн санал бодлыг нээлттэй сонсох бүсчилсэн хэлэлцүүлгийг Архангай, Дундговь, Ховд, Сэлэнгэ, Хэнтий аймаг, нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт, “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан билээ.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх зарим тоо баримтууд:
Хөдөлмөрийн биржүүд, томоохон ажил олгогчид оролцож, ажил хайж байгаа иргэдэд ажлын байр санал болгох, ажилд зуучлах үйл ажиллагаа шууд явуулж байгаа
- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд 2015 оны наймдугаар сарын байдлаар 43,2 мянган иргэн бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаагаас 30,4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэн, 12,7 мянга нь одоо хөдөлмөр эрхэлж байгаа буюу ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох зорилгоор бүртгүүлсэн хүмүүс юм.
- Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 76 хувь нь бүрэн дунд, дипломын болон бакалаврын дээд боловсролтой, мөн 64 хувийг 15-34 насныхан эзэлж байна.
- Сургууль төгсөөд ажилгүй байгаа, шилжин суурьшсан, орон тооны цомхтголд орсон гэх шалтгаанаар ажил хайж байгаа хүмүүс нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 68 хувийг эзэлж байна.
- Ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өссөн дүнгээр 42,8 мянган ажлын байр зарлагдсаны 60 хувь буюу 25,6 мянган ажлын байранд бүртгэлтэй ажилгүй иргэдээс зуучилж оруулсан. Ажлын байрны захиалга үйлчилгээний бусад үйл ажиллагаа, барилга, боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараас голчлон ирүүлж байна.
- Ажилд зуучлагдсан иргэдийн 57 хувь буюу 14,6 мянга нь бүртгэлтэй буюу идэвхтэй ажил хайж байсан хүмүүс юм.
- Ажлын шинэ байранд энэ оны эхний найман сарын байдлаар өссөн дүнгээр нийт 20,8мянган иргэн ажилд орсон бөгөөд үүнээс 10,0 мянга нь эмэгтэй.
- Он гарснаас хойш ажил хайж буй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдээллээр хангах ганцаарчилсан үйлчилгээнд нийт 6,4 мянган хүн хамрагдаж, бүлгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг 19 мянган хүнд үзүүлжээ.