"Хөгжсөн Хөвсгөл-2030" хөгжлийн хөтөлбөрийг танилцууллаа
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод "Хөвсгөлийн- хөгжил" II форум боллоо.
Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас "ХӨГЖСӨН ХӨВСГӨЛ-2030" хөгжлийн хөтөлбөрт иргэдээс санал авч боловсруулаад байгаа бөгөөд тус хөтөлбөрийн нээлт боллоо. Ерөнхий зохион байгуулагч Хөвсгөл аймгийн ЗДТГазар ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Аймгийн ИТХ, УБ хот дахь нутгийн зөвлөл ажиллаж байна.
"ХӨГЖСӨН ХӨВСГӨЛ-2030" хөгжлийн хөтөлбөрийн алсын хараа нь Хүрээлэн буй орчиндоо ээлтэй, хүнлэг оюунлаг, аз жаргалтай гэр бүлтэй хөгжсөн аймаг болох ажээ.
Форумын үеэр 24 сумын урлаг спортын наадам болно
"Хөвсгөл -Хөгжил" II форумаар өмнөх форумын хэрэгжилт үр дүнг Засаг даргын орлогч М.Очирхуяг тайлагнаж, "Хөвсгөл аймгийн өрсөлдөх чадварийг нэмэгдүүлэх" сэдвээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Төрөөс хангайн бүс, орон нутгийн хөгжлийн талаар баримтлах бодлого, анхаарах асуудал" сэдвээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Н.Оргодол, "Хүүхэд бол хөгжлийн үндсэн суурь мөн" сэдвээр НҮБ-ын хүүхдийн сангийн Нийгмийн бодлого хөтөлбөрийн ахлагч Н.Энхнасан "Хүний хөгжил-Хөгжлийн үндэс" сэдвээр Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач Чулууны Ганбат , "Аялал жуулчлал- Ногоон уламжлал" сэдвээр Монгол Вояаж ХХК-ний захирал С.Алтантуяа нар илтгэл тавив.
Форумын үеэр 24 сумын урлаг спортын наадам, нутгийн иргэдийн өөрсдийн гараар урласан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, төрийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.