УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.08.14

Мөрөн хотод 9,6 км авто замын ажил эхэллээ

“Хөвсгөл хурд” 2015 наадмыг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

 Сайхан наадаж байна уу. Энэ наадам ямар онцлогтой болж байгаа талаар яриагаа эхэлье ?

Сайхан наадаж байна. Хөвсгөл аймгийн шилдэг морьдын уралдааныг анх удаа зохион байгуулж байгаа. Хөвсгөл бол олон үндэстэнтэй аймаг. Хүмүүсийн хүсч хүлээсэн сайхан наадам боллоо. Энэ наадмыг хийж буй гол зорилго бол цаашдаа бусад аймгийн уяачидтай хэрхэн өрсөлдөх вэ, Хөвсгөл хурдан хүлгийн үүлдрийг гаргах бололцоо байгаа эсэх талаар хоорондоо туршлага хуваалцсан.

Аймгийн 600 орчим шилдэг морьд уралдаж байна. Мөн наадмын үеэр аймагт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгаа. Мөрөн хотод 9,6 км авто замын ажил эхэлсэн. Бас Мөрөн хотын дэд бүтцийг цогцоор нь шийдэх “Шинэ Мөрөн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ ажил ч тодорхой үр дүнгүүдээ өгсөн. “Хөвсгөл хурд”-ын үеэр 28 ЖДҮ-ийг санд тодорхой  санхүүжилтийг хийж байгаа .

           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү