2015.09.11

Өршөөлийн хуульд хориг тавьсан 2 заалтаас бусад нь хэрэгжиж эхэлсэн

УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

Өршөөл үзүүлэх ажил ямар явцтай байна вэ ?

1992 оноос хойш нийтдээ зургаан удаа Өршөөлийн хуулийг гаргаж байсан. Энэ хууль 2015 оны 8 сарын нэгэнд батлагдсан. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Өршөөлийн хуульд хэсэгчилж хориг тавьсан. Хориг тавьсан хоёр заалтнаас бусад нь хэрэгжиж байгаа.

Комисс дээр хуультай холбоотой асуудлыг хэрхэн хэлэлцэж байгаа вэ ?

Хүндрэл бэрхшээл их байхгүй байна. Зохих ёсны хуулийн байгууллагууд нь хууль хэрэгжүүлэх ажлаа хэрэгжүүлж байгаа. Тухайлбал жолооны эрхээ хасуулсан хүмүүс эрхээ сэргээлгэж одоогоор 3-4 мянган хүн сэргээлгэсэн. 5000 хүн тэнсэн ялнаас өршөөгдсөн.

Хүн тус бүрт хуулийн зүйл заалтыг нарийн авч үзэж байгаа юу ?

Хуулийг маш нарийвчилж гаргасан. Хууль 11 зүйл заалттай. Үүний 10-т нь хуулийг яаж хэрэгжүүлэх талаар зааж өгсөн. 10 зүйлийн заалтын дагуу хууль сахиулах байгууллагууд хэрэгжүүлж байгаа. Комисс хянаж ажиллаж  байна.

                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү