Газрын дуудлага худалдаанаас 10,3 тэрбум төгрөг олжээ
Өнгөрсөн 2008 оны 12-р сард Монгол улсын Ерөнхий сайдад хандаж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Гантөмөр нараас Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилт болон, газрын харилцааны талаар төрөөс явуулж буй бодлого, газрын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуулга тавьсан юм.
Дээрх асуулгад Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр 93 хуудас материал бүхий хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг энэ асуудалд бүтэн 5 сарын дараа хариулт өгч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд “газрын дуудлага худалдаанаас 2005-5008 онд 10,3 тэрбум төгрөг олсон гэж бичжээ.
Эндээс нэг тодорхой зүйл асуумаар байна. Тухайлбал баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам урагшаагаа зайсан, хойшоогоо 11-р хороолол гэсэн энэ хавийн газар их үнэтэй газар эндээс олсон орлого тэр 10,3 тэрбум төгрөгийн хэдэн хувийн эзэлж байна вэ гэсэн нэмэлт асуулт асуудлаа. ЗТБХБ яамныхан хариулж байгаагаар бол сүүлийн үед бол дээрх заасан газруудад дуудлага худалдаа явагдаагүй. Өөрөөр хэлбэл дээрх радиус хамрагдах газарт газрын дуудлага худалдаа явагдаагүй ажээ.