Л.Гантөмөр: Лабораториудыг цоожтой байлгаж болохгүй
МУИС, ШУТИС дэргэдээ судалгааны 12 лабораторитой боллоо. БСШУЯ-наас дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр уг лабораторийг байгуулсан байна.
Биомеханикийн судалгааны, Биологийн төрөл зүйлийн, Генийн инженерчлэлийн, Физик, колойд химийн сургалт, судалгааны, Шинэ материалын хими технологийн биологийн төрөл зүйлийн, Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын, Экологийн, Компьютер тооцооллын, Биохимийн, Компьютер график-мультме- диагийн судалгааны нээлттэй лабораторийг нийт хоёр тэрбум 207 сая төгрөгөөр байгуулжээ. Эдгээрийг бүх их, дээд сургууль, эрдэмтэн доктор, судлаач оюутнууд ашиглах боломжтой гэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд багш аль эсвэл хэсэг хүний мэдэлд байлгахыг хориглож байна. Өнөөдөр биднийг энд зогсож байхад олон улсад уг лабораториудын хүчин чадлаас давсан олон бүтээл үйлдвэрлэлийн шатандаа орж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тийм учир лаборатори бүрийн ашиг тусыг гаргах нэн шаардлагатай гэдгийг та бүхэн бодолцох ёстой” гэж санууллаа.