УИХ-ын гишүүн Л.Болд
2015.09.09
Харгиа цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийг шийдвэрлэх тал дээр хамтарна
УИХ-ын гишүүн Л.Болд АНУ-ын Экосорби компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Стив Латтистай уулзлаа.
АНУ-ын Экосорби компани нь Цэвэрлэх Байгууламжийн Бохирын үнэрийг арилгах технологийг эзэмшдэг аж.
Тэрээр уулзалтын үеэр өөрийн шийдлийг танилцуулахын зэрэгцээ цэвэрлэх байгууламжийн үнэртэй холбоотой асуудлыг АНУ болон бусад газарт хууль эрх зүйн орчиндоо хэрхэн зохицуулсан байдаг талаарх мэдээлэл, туршлагаас сонирхууллаа.
Уулзалтын хүрээнд Харгиа цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийг хэрхэн шийдвэрлэх тал дээр цаашид хамтран ажиллахаар болжээ.