
2015.08.28
Ээлжит бус чуулганы тов гарчээ
Засгийн газрын зургаан сайдыг томилох асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх тухай хэвлэлийнхэн мэдээлж байгаа.
Харин ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах тов тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. УИХ-ын дарга Засгийн газрын зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор багтан өргөн барих ёстойг сануулсан албан тоотыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Тэгвэл ээлжит бус чуулганыг ирэх сарын 7-нд зарлан хуралдуулахаар тогтжээ.
Эхний ээлжинд ээлжит бус чуулганаар Засгийн газрын зургаан сайдыг томилох бол дараа нь Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр болсон байна.