
2015.08.20
340 хүүхдийн цэцэрлэг Концессийн гэрээгээр барина
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу
БЗД-ийн 13-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг,
СХД-ийн 22-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг,
СХД-ийн 24-р хороонд 60 ортой Ахмадын сувилал,
СХД-ийн 21-р хороонд Өвөр нүнтийн 11 км автозамыг Концессын гэрээгээр барихаар болсон тухайн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа маргааш НЗДТГ-т болох юм байна.