УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.08.05

Шударгаар татвараа төлөөд хохирдог болж байна

Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү нар танилцуулсан юм.

Чуулганы үеэр “УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нэг сайн идчихээд дараа нь хуулиар цайруулна гэдэг ийм зүйл тогтох вий дээ. Хэдий хэмжээний орлого орж ирж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзээд байгаа юм бэ . Үүний зайлшгүй гаргах шаардлага нь юу гэдгийг асуумаар байна.  Шударгаар татвараа төлөөд байвал хохирчихдог тийм зүйл бий болж байна. Харьцангуй зарчимтай байсан хүнийг хохироосон, цаашдаа бусдыг зарчимгүй байхад чиглэсэн ийм буруу хандлагыг тогтоож магадгүй. Манай нийгэм сүүлийн 20-иод жилд гадны аль болж бүтэхгүй зүйлийг туулдаг юм гэсээр байгаад авч хэрэглэж байна. Харин туулсан түүхийн дурсамжийг нь авах хэрэгтэй. Би зайлшгүй энэ хууль гарах ёстой гэдэг шаардлагыг л сонсмоор байна” гэлээ.