Хууль зүйн байнгын хороод
2015.07.17
УИХ-ын таван байнгын хороо хаврын чуулганы үйл ажиллагаагаа тайлагналаа
УИХ-ын гишүүд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан жагсаалтынхаа 80 хувьтай тэнцэх хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.
Тодруулбал энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төслийг өргөн барьснаас 136-г нь хэлэлцэн баталдсан, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хэд хэдэн хууль тогтоомжийн төслийг шийдвэрлэсэн байна.
Энэ сарын 10-нд хаврын чуулган завсарлахад дараах 5 байнгын хороо ажлын тайлангаа танилцууллаа.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод ажлын тайлангаа танилцуулсангүй.
Хэлэлцсэн гол хуулиуд
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
- Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн байгуулалтын байнгын хороо
- Нийтийн сонсголын тухай хууль
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
- УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоол
- Хууль тогтоомжийн тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль зэрэг нийт 14 хууль батлан гаргасан.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж, ахуйн байнгын хороо
- Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
- Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай
- Газрын тухай хууль
Эдийн засгийн байнгын хороо
- Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль,
- Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
- Төрөөс аж үйлдвэрийн болон Эрчим хүчний талаар баримтлах бодлого
- Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон.