УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.07.16
Б.Бат-Эрдэнэ аварга нутгийнхаа шинэ арсланд архинаас хол байгаарай гэж захижээ
Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж, идэр насандаа Улсын арслан цолыг хүртсэн Хэнтийн аймгийн харьяат Э.Оюунболд дуулианы эзэн болоод байгаа билээ.
Шинэхэн арслан Э.Оюунболд нутгийнхаа аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамт төрсөн нутаг руугаа хүлгийн жолоо залсан байна.
Учир нь, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадамд түрүүлснийхээ дараа нутгаа зорьж, уул овоондоо гардаг байсан уламжлалаа нутгийн шинэ арсландаа өвлүүлэхээр авч явсан сурагтай. Энэ далимд аварга, арслан хоёр нутгийнхантайгаа баяраа хуваалцах гэнэ.
Мөн Дархан аварга шинэ арсландаа аминчлан нэгэн захиасыг захижээ. Тэрбээр “Шалихгүй найр, шимгүй шагнал, шилтэй архи, шүншиггүй найзуудаас хол байгаарай” хэмээн захисан аж.