Тамхиныхаа ишийг ил задгай хаяхгүй байхыг хүсье
2015.07.09

Тамхиныхаа ишийг ил задгай хаяхгүй байхыг хүсье

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн албан хаагчид оролцлоо.

Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр. Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж. төрийн болон төрийн бус байгууллагууд. нийтийн эзэмшпийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, үерийн хамгаалалтын барилга байгууламж далан сувгийн цэвэрлэгээг хийсэн байна.

Нийслэлийн Засагдаргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газруудын 1398 ажилтан, албан хаагчид 3.3 тн буюу 1710 шуудай хог хаягдал цуглуулж. ачуулсан. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар. Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур зэрэг 8 дүүргээс их цэвэрлэгээнд 7161 аж ахуйн нэгжийн 32229 ажилчид, иргэд оролцож, 3684425 м2 талбайгаас 2285.5 тн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Нийт хог хаягдлыг цэвэрлэж байх явцад зам дагуу тамхины иш ихээр хаясан байна.

Иймд эрхэм авто хүлгийн эзэд. зорчигч. аялагч та бүхэн зам дагуу татсан тамхиныхаа ишийг ил задгай хаяхгүй байхыг хүсье.