Хамтын шийдвэрийг нэг талаас дүгнэх утгагүй
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь
2015.07.08

Хамтын шийдвэрийг нэг талаас дүгнэх утгагүй

АН, МАН-ын хооронд ууссэн асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийн байр суурийг сонирхлоо.

-Засагт хамтарсан АН, МАН хоорондоо нэг нь “засгаас гар” гэж нөгөө нь ‘гарна” гэлцэн бужигнаж байгааг та юу гэж үзэж байна?

-Одоохондоо улс төрийн нөхцөл иймэрхүү байдал руу эргэчихээд байна. Гэхдээ Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн, тэгэхээр байдал өөрчлөгдөх байх. Уг нь Засгийй газарт хамтарч улс орны нийгэм, эдийн засгийн хүнд байдлаас гарах, хамтарч улс орноо авч явах нөхцөл үүссэн учраас бид намынхаа зохих шатны байгууллагуудаар шийдвэрлүүлж, санал тавьж засагт хамтран ажилласан шүү дээ. Хамтын ажиллагаа ид өрнөж байгаа цаг үед нэг талаас нь “Та нар гарах хэрэгтэй байна” гэдэг асуудал тавьж байгаа нь ёс зүйгүй юм. Цаашид хамтарч ажиллаж зохих үр дүнд хүрэх, эдийн засгийн хямралын үед хамтраад шийдвэрлэх олон асуудал байгаа. Тэгэхээр эцсийг нь харахгүйгээр нэг талаас шийдвэр гаргах нь зохисгүй.

-АН-ын зүгээс МАН ажилд саад болж байна, хариуцлагагүй ажилласан гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нөхцөл байдал эгзэгтэй байгаа шүү дээ. Их хурлын гишүүд санаа бодлоо уралдуулж байж хэлэлцэж, шийдвэрлэх томоохон асуудлууд байсан учраас яах аргагүй тал талаас нь ярилцах шаардлага бий. Нэг нь саад учруулж, нөгөө нь хол явчих гээд байгаа асуудал байхгүй. Яагаад гэвэл, АН ч гэсэн дотроо үл ойлголцол, зөрчил ихтэй, Тавантолгойн гэрээ гэх мэтчилэн олон асуудлууд байгаа. Би нэг зүйлийг л хардаг, бид нэгэнт Засгийн газар байгуулаад явсан бол түүнийгээ хууль тогтоох байгууллага Их хурал нь дэмжээд явах ёстой. Ийм л байр суурийг баримтлах учиртай. Тэгж байж хөгжил дэвшил, үр дүн гарна.

-МАН эдийн засгийг сайжруулъя гэж засагт орж ирсэн. Түүнийгээ биелүүлсэн үү. Хийж чадсан ажил байна уу?

-Бид тодорхой алмууд хийсэн. Эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээний хөтөлбөр баталж хэрэгжүүлээд явж байна. Хөтөлбөрийн хяналт гавих үүрэг нь Эдийн засгийн байнгын хороонд ногдсон. Байнгын хороо заалттус бүрээр нь ажлын хэсэг байгуулж, хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн. Тодорхой үр дүнгээ өгөх боломжтой гэж үзэж бэйгаа. Ер нь бол аливаа улс орон гадаад талдаа ч гэсэн Засгийн газраа тоггвортой ажиллуулж байж үр дүнд хүрнэ.