Шашны үнэт бүтээлүүдийг "Q Art gallery” –д дэлгэлээ
“Q Art gallery”-д өнгөрсөн лхагва гарагт “Дээдийн номын гайхамшигт соёл” хэмээх үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Уг үзэсгэлэнд Буддын шашны Монгол, Түвд ховор номууд, Монголын бурхны шашны өв их уламжлалын сор болсон, үнэт бүтээлүүдээс дэлгэж буй юм байна. Тухайлбал есөн эрдэнэ, алтаар чимэглэн бүтээсэн хураангуй судрууд.болгомол цаасан дээр алт, мөнгөөр бүтээсэн Жадамба судар, монгол бичгээр бичсэн гурван метрийн урттай бийрийн бичлэг, оюуныг нээгч оюун түлхүүр сургаал, хулсан бичлэгүүд зэргийг дурьдаж болно.
Үзэсгэлэн 14 хоног үргэлжлэх бөгөөд галерейд гарах дараагийн үзэсгэлэнгийн орлогыг Нефалийн хүүхдүүдэд зориулах юм. Дашрамд дуулгахад Зайсан дахь "Q Art gallery” нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийнх юм байна. Тус галерейг зорин ирсэн хүн бүхэнд үүд хаалга нээлттэй бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр үзэсгэлэн үзэх боломжтой юм.