Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах эрх зүйн орчин бүрдлээ
Даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хийх' хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулах зорилгоор урт хугацааны болон ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага, даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журмуудад өөрчлөлт орууллаа.
Тус зохицуулалтаар даатгалын компанийн нөөц сангаас арилжааны зээл олгох үйл ажиллагааг хориглож, санхүүгийн бусад салбаруудад хөрөнгө оруулах боломжийг бий болгох, хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөх, хөрөнгө оруулалтаар дамжуулан тухайн салбарыг чадавхижуулахад шаардлагатай гэж үзсэн хөрөнгө оруулалтын ангиллыг нэмж, зарим ангиллын хөрөнгө оруулах хувийг өсгөсөн.
Мөн даатгагч нь банк бус санхүүгийн байгууллагад итгэлцлийн үйлчилгээгээр хөрөнгө оруулах хэмжээг нийт нөөц сангийн 20 хувь болгон нэмэгдүүлсэн нь санхүүгийн салбарыг дэмжих зохицуулалт боллоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохицуулалтын газрын дарга Ц.Нацагдорж мэдээллээ.