УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2015.06.15
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулна
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөлд зочид буудал баар, рестораны үйл ажиллагаа явуулж байгаа болон архи тамхи худалдан борлуулахад тухайн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ тус бүрээс нэг хүртлэх хувийн татвар авахаар тусгажээ.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж энэхүү хуулийг баталсан ч үйлчлэх хугацааг нь хойшлуулах ёстой гэж зарим гишүүн үзэж байна
УИХ чуулганы үдээс хойшхи хуралдаанаар нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Энэхүү хуулийн төсөлд анх 10 гаруй татвар авахаар тусгасан байсныг байнгын хороо ажлын хэсэг, хуралдааны явцад таваас, зургаан төрөл болгон өөрчилсөн.