12 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил эхэллээ
2015.06.12

12 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил эхэллээ

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүхий   цогболборын ажил эхэллээ.

5 дугаар сарын 31-нд болсон  цогцолборын шав тавих ёслолын ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нарын албаныхан оролцсон. Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүйцэтгэгчээр “ЁСи Эйч Си” компани ажиллаж  ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Өөрийн өмчийн газраа чөлөөлж, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны хүүхдүүдийг цэцэрлэг, сургуультай болох боломжийг бүрдүүлсэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Долгорсүрэн, Ш.Бямбажав, П.Нэрэнхүү, П.Батхуяг, Э.Алтанчимэг, И.Дорж нарын гэр бүлийнхэнд Чингэлтэйчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.