Яагаад 100 биш 34 хувь гэж...
Есөн жил дуншиж буй Гацууртын алтны ордын төсөл улстөрчдийг бас л талцуулж эхлэв. УИХ дахь намын бүлэг, эвслийнхний дөрвөн тий-шээ харсан, өөр өөр байр суурь нь ямар хувилбар дээр нэгдэхийг таах аргагүй байдал үүсгээд байна.
Хаврын чуулган завсарлахад cap гаруйхны хугацаа үлдээд буй. Ийм үед Таван Толгойгоос эхлээд Гацууртын асуудал УИХ дээр ийнхүү гацсан нь зуны гурван сард гол үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн том төслүүдийг ирэх хавар хүртэл дахин хугацаа алдуулж мэдэхээр байна. УИХ-ын дарга З.Энхболд Гацууртыг энэ долоо хоногт шийднэ хэмээн ярьж буй ч хэрхэх нь УИХ дахь намын бүлэг, эвслийн дэмжлэгээс шууд хамаарах юм.
АН-ынхан төр 34 хувь эзэмших Засгийн газрын төслийг дэмжихээ илэрхийлсэн бол МАН-ынхан төр хувь эзэмшихгүй, 100 хувь компанийн эзэмшилд үлдээх, “Шударга ёс” эвслийнхэн 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Харин УИХ дахь Бие даагчдын зөвлөл огт ашиглах хэрэггүй хэмээн мэдэгдэж байна.
Үүнээс үзвэл УИХ бүтэн есөн жил хүлээгдэж буй “Гацуурт” төсөл дээр өнөөг хүртэл нэгдсэн байр суурьгүй мэт.
Манай Засгийн газар “Оюу толгой”-гоос 34 хувь эзэмшдэг.
Тэгсэн атлаа стратегийн ордод оруулахыг УИХ дэмжиж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ хийхийг Засгийн газарт үүрэгдсэн. Энэ дагуу Засгийн газар төрийн эзэмшлийн хувь хэмжээг хуульд заасан дээд хэмжээгээр 34 хувь байх санал оруулж ирмэгц ийнхүү огт өөр өөр байр суурь илэрхийлэх болсныг улстөржилт гэх үү, төрийн бодлого гэж ойлгох уу?
Анх энэ төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байх үед "Сентера гоулд"-ынхан төрд 20 хувийг нь эзэмшүүлэх санал тавьж байжээ. Гэтэл үүнийг нь чамлаж 34 хувь байх ёстой, гэхдээ мөнгө гаргахгүйгээр шийд гэж Засгийн газарт үүрэгдсэн. Үүний дагуу Засгийн газар төрөөс огт мөнгө гаргахгүйгээр, тусгай төлбөр хэлбэрээр 34 хувь эзэмших саналыг УИХ-д өргөн барьсан. Гэтэл зарим нэг нь 100 хувь эзэмших ёстой хэмээн бас л голж, чамлах нь “Алтан загасны үлгэр”-ийн эмгэнийг санагдуулж байна.
Засгийн газрын ажлын хэсгээс өргөн барьсан тусгай төлбөр ногдуулах хэлбэрээр хувь эзэмших энэ саналыг цоо шинэ хувилбар гэж хэлж болно. Ялангуяа эдийн засгийн хүндрэлтэй, төсөв мөнгө багатай энэ үед стратегийн ордуудад ингэж хувь эзэмших нь төсөвт ачаалалгүй, эрсдэл багатай хувилбар хэмээн судлаачид хүлээн зөвшөөрч байна.
Манай Засгийн газар “Оюу толгой”-гоос 34 хувь эзэмшдэг. Үүнийхээ төлөө Монголын төр “Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” компанитай бизнесийн ижил эрх, үүрэг хүлээдэг. 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулах ёстой, зээл авсан тохиолдолд эзэмшиж буй хувьдаа дүйцэх хүүг хамтарч төлөх зэрэг бизнесийн бүх эрсдэлийг нь хүлээж байгаа. Үүнээс болоод л Оюу толгойн далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэж чадалгүй өдий хүрсэн.
Харин одоо “Гацуурт” төсөлд хэрэгжих "Тусгай төлбөр=34 хувь” хувилбараар бол Монголын төр бизнесийн ийм эрсдэл үүрэхгүй. “Сентерра гоулд” компанид орж ирсэн орлого бүрээс авах (зөвхөн ашгаас биш шүү) тусгай төлбөрөөр 34 хувиа эзэмших боломж бий. Энэ 34 хувьд ногдох ашиг нь 10 жилийн дараа 180 сая ам.доллар болно гэсэн тооцоо гарч байгаа.
Оюу толгой, Таван Толгойн хэдэн тэрбум ам.долларын өгөөжийн хажууд Гацууртаас орж ирэх 180 сая ам.доллар бага л даа. Гэхдээ энэ бол Гацууртын алтнаас манайд орох нийт ашиг, орлого биш. Зөвхөн 34 хувьд ногдож буй ашиг. Компани бүх хөрөнгөө оруулаад, оруулсан хөрөнгөө бүрэн нөхөөд татварын дараах ашгаас тооцсон, төрд ногдох “цэвэр ногдол ашиг” гэсэн үг.
Эдийн засгийн талаас зөвхөн энэ ногдол ашгаар тооцон 70 тонн алтаа 180-хан сая ам.доллараар үнэлж ухуулбал хэн ч гэсэн эсэргүүцэх нь зөв. Гэтэл бодит болон бодит бус хөрөнгө оруулалт, үр ашгаар нь тооцвол ажлын хэсгийнхний оруулж ирсэн энэ санал цаашид ашиглах стратегийн ордуудад төр хувь эзэмшихдээ хөрөнгө зарахгүй, эрсдэл хүлээхгүй хамгийн оновчтой хувилбар байж мэднэ.
УИХ-д өргөн барьсан ажлын хэсгийн танилцуулгаас харахад, Монгол Улсад нийтдээ 660 тэрбум төгрөг буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамж, 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээг үндэсний компаниуд хийж, ажилтай орлоготой болох нь Гацууртаас орж ирэх хөрөнгө оруулалтын бас нэг үр өгөөж гэдгийг бид бас тооцох ёстой болов уу.
"Гараа сайн бол бариа сайн” гэдэг. "Тусгай төлбөр=34 хувь” гэх энэ цоо шинэ хувилбарын анхны туршилт “Гацуурт” байх юм. Гэхдээ улстөрчид стратегийн орд дахь төрийн хувь эзэмшлийн талаар нэгдсэн ойлголтод хүрч чадах уу. Энэ тодорхойгүй байдлаас үүдэж Засгийн газар тусгай төлбөрийн хувь хэмжээг хэдээр тогтоох вэ гэдэгт ч эргэлзээ үүсээд байна.
Ашигт малтмалын хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бол тухайн ордын онцлогоос хамаарч, энэ төлбөрийн хэмжээ тав хүртэл хувь байх учиртай. Гацууртын алт бол Монголын ард түмний өмч.Тийм атал төр яагаад 100 биш 34 хувь эзэмших ёстой юм бэ гэсэн шүүмжлэл бий.
Гэтэл үнэндээ энэ ордоос Монголын төрд ногдох дээд хэмжээ бол Ашигт малтмалын хуулиар 34 хувь юм.
Учир нь “Сентерра гоулд” компани өөрсдийн хөрөнгөөр Гацууртын ордыг нээж, нөөцийг нь тогтоосон.
Учир нь “Сентерра гоулд” компани өөрсдийн хөрөнгөөр Гацууртын ордыг нээж, нөөцийг нь тогтоосон.
Тийм болохоор ийм хэмжээний хувь эзэмших л боломжтой. УИХ энэ хуулиа мөрдвөл Гацууртад эзэмших төрийн хувь хэмжээ үүнээс нэмэгдэх, бас хасагдах боломжгүй л болов уу. Тиймээс хувь хэмжээг нэмнэ, хасна хэмээн УИХ дахь намын бүлэг, эвслүүд өөр өөр байр суурь илэрхийлж, зөв, буруу ойлголт өгөх нь Гацууртыг гацаахаас өөр үр дүн авчрахгүй ээ.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах нэрийдлээр гадаадаас өчнөөн тэрбумаар нь ам.долларын зээл, тусламж авснаа Засгийн газар “хөрөнгө оруулалт” хэмээн хөөрч байна. Гэтэл энэ өрийн хүүг ард түмэн төлнө. Долларын ханш буурч байгаа боловч компаниуд ажилгүй, орлогогүй, бартераас бартерийн хооронд бие биенээ аргацаасаар байгаа нь үнэн. Гэтэл Таван Толгой, Гацуурт зэрэг төслөө ийнхүү улстөржүүлж, цаг хугацаа алдах нь хэнд ашигтай юм бол.
Гацууртыг ашиглуулахгүй гол шалтгаан болоод буй Хүннүгийн булштай Ноён уулыг Засгийн газар тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргачихлаа. Засгийн газар өөрсдийн эрх мэдэл, боломжийн хүрээнд том төслүүдийг хөдөлгөх гэж бүх талын арга хэмжээ авч байна. Харин УИХ том төслүүдийг мэдэлдээ авч, гацааж буйг улстөржилт гэдгээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ?
Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэж батална гэж хүлээж байв. Гэтэл хоёр cap өнгөрсөн ч дорвитой шийдэлд хүрсэнгүй. Одоо Гацууртын “хувь заяа”-г УИХ хэрхэн шийдэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна.
Ашиглахад бараг бэлэн “Гацуурт” төсөл энэ зун хэрэгжиж амжвал “Сентерра гоулд”-тай хамтарч ажиллаж байсан үндэсний олон компани ажилтай болох хүлээлт байгаа. 1000 орчим ажлын байр бий болж 90 орчим сая ам.долларыг зөвхөн цалин хөлсөнд өгөх тооцоог ажлын хэсгийнхэн гаргаснаас үзвэл Гацууртыг аль болох гацаалгүй хурдан шийдэх нь ард түмэнд хэрэгтэй байна.
УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард баталсан Төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 50, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэлх хувийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх шийдвэр гаргаад буй.
Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Мандал суманд л гэхэд төсвөөс авдаг 10 тэрбум төгрөгтэй дүйх хэмжээний төлбөр зөвхөн Гацууртаас орж ирнэ. Энэ мэт бодит үр дүн, одоогийн нөхцөлөө тооцон боломжтой төслүүдээ хөдөлгөхөд эрхэм төрийн түшээд цаг битгий алдаасай.
ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ
Д.Ганхуяг: Гацууртын ордыг хуулийн дагуу ашиглах нь зүйтэй
-Гацууртын ордын эзэмшлийн хувь тогтoox тухайд та ямар байр суурьтай байна вэ?
Төр тухайн ордыг ашиглаж байгаа компаниас хувь эзэмшсэнээр хувь нийлүүлэгч болж байгаа юм. Ингэснээр авах ёстой хураамж, төлбөр, татвараас гадна ногдол ашиг хүртэх эрхтэй болдог. Үүнийг нь сургууль, эмнэлэг барих зэрэг олон түмний сайн сайхны төлөө зориулах боломжтой.
Төр тухайн ордыг ашиглаж байгаа компаниас хувь эзэмшсэнээр хувь нийлүүлэгч болж байгаа юм.
Тэгэхээр төр ашигтай, төслийн орлого нэмэгдүүлэх төслөөс татгалзаж болохгүй биз дээ. Төслийг УИХ дэмжвэл Засгийн газрын авах ногдол ашиг хамгийн багадаа 38 сая ам.доллар буюу 75 тэрбум орчим төгрөг болно. 75 тэрбум төгрөг бол 640 хүүхдийн суудалтай 20 сургууль барих хөрөнгө юм. Түүнчлэн хураамж, төлбөр, татвараас 266 сая ам.доллар төсөвт хуримтлагдахаар буй.
-Таныг Уул уурхайн сайд байхад тус ордыг стратегийнх болгосон. Энэ үйл явцыг хардаж, гишүүд хувийн компанийн лообийд автлаа гэх шүүмжлэл бас байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
Ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой хэмээн тодотгосноор төр тухайн орыг ашиглагч компанид хувь эзэмшинэ гэсэн үг. Гацууртын ордтой холбогдсон бүхий л хэлэлцээ ил тод өрнөж байгаа. Лообийд автсан бол төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн шийдвэр гаргуулахын төлөө ажиллах байлгүй дээ.
Ер нь УИХ-д суудалтай намууд 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө байнга санамаар байгаа юм.Бүгд л стратегийн ордын тоог нэмэгдүүлнэ, түүнд төр хувь эзэмшиж, ногдол ашгаар нь улс орноо илүү сайн хөгжүүлнэ гэж амласан шүү дээ.
-Төр хувь эзэмшихээр төсвөөс мөнгө гаргах шаардлагатай болно. Үүнээс гадна компани нь зардлаа өсгөчихөөр Засгийн газрын өр нэмэгдээд байгаа юм биш үү?
Энэ ордод төрөөс бараг хөрөнгө гаргахгүй. Гаргасан ч холбогдох хуульд заасны дагуу хамтарсан компанид 34 хувь эзэмшлээ гэхэд 34 мянган ам.доллар гаргах юм. Өөрөөр хэлбэл, 100 мянган ам.долларын өөрийн хөрөнгөтэй хамтарсан компани байгуулж, төсөл хэрэгжих хугацаанд энэ харьцаа, хувийг өөрчлөхгүйгээр зохицуулах боломжтой. Ордын баталгаат нөөцөө барьцаалан зээл авч, олборлох үйлдвэрлэлээ явуулдаг нь олон улсын нийтлэг, сайн жишиг.
Бүх зээлээ ордыг ашиглаж олсон орлогоос төлнө.
Түүнээс биш Оюу толгойн ордыг ашиглахаар 2010 онд байгуулсан “Чиний баялаг болох ордыг барьцаалж зээл авна. Тэр зээлээр чинь ордыг хамтарч ашиглана. Бүх зээлээ ордыг ашиглаж олсон орлогоос төлнө. Харин зээлийн тодорхой хувийг чи өөрөө төлнө шүү” гэсэн санхүүгийн луйврын чанартай гэрээний загварыг дахиж хэрэглүүлэхгүй. Ингэвэл компанийн хувь нийлүүлэгчдэд өр, зээлийн ачаалал ирэхгүй.
-Төсөлд 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулна гэж тусгасны давуу тал юу вэ?
Гацууртын ордод хувийн компанийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон. Тиймээс 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төр 34 хүртэлх хувийг нь эзэмших эрхтэй. Энэ 34 хувьд л асуудал байгаа юм. Ийм тохиолдолд компанийн үйл ажиллагааны зардалд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын түвшинд хяналт тавьж, шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм.
Тиймээс хэлэлцээр хийж 34 хувь эзэмшсэн тохиолдолд энэ хувиа эзэмшилгүйгээр борлуулалтын орлогоос тооцдог ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хувийг нэмэгдүүлэн орлуулах замаар ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) болгон авах юм.
Гацууртын ордод хувийн компанийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоосон.
УИХ-ын өнгөрөгч хаврын чуулганаар АМНАТТ авах харилцааг зохицуулахтай холбогдуулан Засгийн газраас санаачилсны дагуу Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ бол сайн хууль. Гэхдээ олборлосон алтаа Монголбанканд тушаагаагүй бол суурь АМНАТ-ийн таван хувь, алтны үнийн өсөлтөөс хамаарч авдаг таван хувийн төлбөрөө тусад нь авдгаараа авна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Уул уурхайн яамныхан хоёр cap гаруй хэлэлцээ хийсний дүнд хөрөнгө оруулагчтай 34 хувьд ногдох ашгийнхаа оронд гурван хувийн АМНАТТ авахаар тохирсон байна. Ингэснээр 34 хувийн ногдол ашиг болох 38 сая ам.доллар 53 сая болж, 39 хувиар нэмэгдэнэ. АМНАТТ бол анхны хөрөнгө оруулалт нөхөхийг хүлээхгүй, зардал өсөхтэй огт хамааралгүй ойлголт. Өөрөөр хэлбэл, борлуулсан бүтээгдэхүүн бүрээс ашиг нь орж ирэх давуу талтай.
Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглах компанийн 80 гаруй хувийн эзэн нь төр байдаг. Тухайлбал, Таван Толгойн ордод төр 51-ээс доошгүй хувь эзэмших нь илүү ашигтай гэж бодож байна. Яагаад гэвэл, 51-ээс доошгүй хувь эзэмшиж байгаа тал нь хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардал, зээлийн үр өгөөжөө бүрэн хянахын сацуу хөрөнгийн зах зээлд ашигтай тоглож, хувьцааны үнийн зөрүүгээс асар их ашиг олох зэрэг олон давуу талтай.
-Энэ төслийг нэн яаралтай хэлэлцэх шалтгаан нь чухам юу юм бол?
Монгол Улсад ашигтай учраас л яаралтай хэлэлцэх хэрэгтэй байгаа юм. Энэ ордын талаар улс даяараа бүтэн жил ярилаа. УИХ-ын түвшинд төсвийн орлого тасалдсан, хөрөнгө оруулалт болон гадаад валютын нөөц багассан талаар хангалттай ярьж байна. Эдгээр үзүүлэлтийг сайжруулахын тулд энэ мэт төслийг яаралтай урагшлуулах хэрэгтэй.
Л.Цог: Төр өмчөө захиран зарцуулах эрхгүй болсон нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг
-Гацууртын ордын эзэмшлийн хувь тогтоох талаар таны байр суурь ямар байна вэ?
Энэ оны хоёрдугаар сард УИХ-аас буцаасан төслөө Засгийн газар да-хин өргөн барьж байгаа нь энэ. Манай эвслийн бүлгийнхэн төслийг дэмжихгүй. Юуны түрүүнд Ноён уултай холбоотой асуудлыг дутуу нягталсан гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн шүү дээ. Уг нь Үндсэн хуулийн дагуу төр өмчийн эзэн байх ёстой. Хэдийгээр төр хайгуул хийгээгүй ч яагаад 34-өөс илүү хувь авч болдоггүй юм бэ.
Ашигт малтмалын хуулийн зарим заалтын дагуу төр өмчөө захиран зарцуулах эрхгүй болсон нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Мөн “төрийн ордын хувь” гэсэн ойлголт байна. “ Төр өөрөө хайгуул хийгээгүй нөхцөлд ордын хэсгийг” авна гэж юу гэсэн үг вэ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд хайгуул хийсэн компанийн оруулсан хөрөнгийн 34 хувь хүртэлх хувьцааг төр компаниас эзэмшихээр заасан. Өөрөөр хэлбэл, “орд эзэмших” болон “хувьцаа эзэмших” гэсэн хоёр өөр ойлголт байгаа юм.
Хайгуулыг хэн ч хийж болно. Үнэндээ төр юмны эзэн учраас хамтарч байгаа хүмүүсийн оролцооны талаар л ярих ёстой болохоос төрийн оролцооны талаар энд ярих ёсгүй. Ер нь Гацууртыг эхлээд стратегийн ордод оруулах замаар “Урт нэртэй” хуулийн хязгаарлалтаас гаргасан. Ингээд одоо төрийн эзэмшлийн хувийг авах гэж улайрч байна.
Анх хэлэлцээ эхлэх үед ордын 20 хүртэл хувийг төрд үнэгүй өгнө гэж байсан юм билээ. Ингээд 34 хувийн тухай ярьж эхлэнгүүтээ төр өөрт ногдох хэмжээний хөрөнгө гаргах ёстой гэж байгаа нь энэ. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуульд орд байгалийн төрхөөрөө оршиж байгаа бол төрийн, байгалийн төрхийг нь алдагдуулсан нөхцөлд хувийн өмч болно гэж заасан байдаг нь хамгийн буруу. Эрдэнэтийн байгалийн төрхийг нь өөрчилсөн ч өнөөдөр төрийн өмч хэвээрээ л байгаа шүү дээ.
-Энэ төсөлтэй зарчмын хувьд ялгаагүй гэж хэлж болох Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоосон УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандаж байсан. Гэвч Үндсэн хуулийн цэц "зөрчөөгүй" гэж шийдвэрлэсэн шүү дээ.
Цагаан суваргын ордод хайгуул хийсэн зардлыг тэр компани сүүлд нь төлчихөөд тодорхой хувь эзэмших эрхтэй болсон. Үндсэндээ хувийн компани хайгуул хийгээгүй мөртлөө тус ордын 66 хувийг эзэмшиж байгаа юм.
Үүнийг нь шүүмжлэхээ байя гэхэд улс орны төсөв хүнд байгааг мэдсээр байж үлдсэн 34 хувьд ногдох хөрөнгийгтөрөөс нэхсэн. Ингээд төрд мөнгө байхгүй гэнгүүт 34 хувиа компанид өгч, стратегийн орд бүхэлдээ хувийн компанийн мэдэлд очиж байгаа юм. Тэгсэн хэрнээ төр эзэн нь хэвээрээ гэдэг. Төр эзэн байх эрхээ алдаж байгааг Цэц анзаардаггүй.
-Гацууртын ордыг өөрийн болгох гэж “Сентерра гоулд” компанийнхан лообий хийж байгаа талаар зарим гишүүн мэдээлж байсан. Танд ямар нэг байдлаар нөлөөлөх гэж оролдсон уу?
Ямар нэг байдлаар стратегийн ордыг зувчуулах оролдлого хийгээд байна. Үүнийг гишүүд бид эсэргүүцэхгүй бол өөр хэн дуугарах билээ. Энэ ордыг ашиглах гээд байгаа компанийг Бороогийн 60 гаруй тонн алтыг дөрөвхөн жилийн дотор хамаад явсан багийнхан гэж ойлгож болно. Энэ компани Киргизийг цөлмөсөн загвараараа л ажиллаж байна.
Бид яагаад сургамж авдаггүй юм бэ. Хамгийн гол нь тэд манай эдийн засгийн нөхцөлийг ашиглаж байна.
УИХ Цагаан суваргын ордыг үнэгүйдүүлсэн шийдвэрээ хүчингүй болгох хэрэгтэй.
Тус компанийн гүйцэтгэх захирал олон жилийн өмнө “Бид Монголын төр засаг бидний талд шийднэ гэсэндээ хүрч байна” гэж ярьсан бичлэг нь бий шүү дээ. Энэ бүхэн биеллээ олж буй нь хамгийн харамсалтай.
Засгийн газрыг Монголын ард түмний эрх ашгийн төлөө явж байна гэж хэлэхэд хэцүү. Одоо ард түмний шууд төлөөллийн байгууллага болсон УИХ энэ асуудлыг яаж шийдэхийг олон нийт харж, хүлээж байгаа. Түүнээс биш бид байгалийн баялгаа эргэлтэд оруулахыг огт эсэргүүцээгүй.
-Тэгээд яах ёстой болж байна вэ?
УИХ Цагаан суваргын ордыг үнэгүйдүүлсэн шийдвэрээ хүчингүй болгох хэрэгтэй. Ер нь олон хуульд төрийн өмч зувчуулах боломж нээсэн заалтууд оруулснаас болоод нөхцөл байдал иймдээ тулаад байна. Эдгээр хууль, эрх зүйн орчноо сууриар нь өөрчлөх ёстой.
Эдийн засаг ядарч байна гээд байгаа хэрнээ авах ёстойгоо олигтойхон авахгүй байгааг ойлгохгүй байна. Бид ядрах тусмаа боломжоо дээд зэргээр ашиглах ёстой. Гэтэл төр үүнийг нь хаагаад байна.
-Ашигт малтмалын ордыг стратегийн гэж тодотгохын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?
Монголын эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний том ордыг л стратегийн гэж тодотгодог. Төр үүнийг хяналтандаа байлгаж, ард түмний мэдэлд байлгах ёстой. Харин эдгээрийг нэг нэгээр нь цувуулан зувчуулаад амташчихсан хүмүүс байна.
Үүнийг зогсоох ёстой. Гэхдээ парламентад бид хүчин мөхөстөх байх. Олонхийн шийдвэр тэр болгон зөв байдаггүй. Бид чаддаггүй юм бол ард түмэндээ “зогсоогооч" гэж уриалах цаг ирнэ гэж бодож байна.